Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Энэ дэлхийн стандартын дагуу Елизабет хүүхэдтэй болоход хэт оройтсон байсан. Нөхөн үржих боломжоо бие махбодынхоо хувьд тэрээр аль эрт алдсан байсан. Елизабет идэр залуу ид үедээ байхдаа хүртэл тэрээр хүүхэдтэй болох чадваргүй байсан. Харин одоо, 90 шахам жил амьдарсан энэхүү эмэгтэйн хувьд хүүхэдтэй болох ямар ч боломж байхгүй байсан. Хэлтэрхийн төдий ч боломж байхгүй байсан!
Гэвч Бурхан дэлхийн бүхий л стандартын хязгаарлалтыг эвддэг. Түүний арга зам бол биднийхээс үргэлж хамаагүй илүү байдаг бөгөөд өөрсдийнхөө хүчээр тогтоодог тэдгээр бүх хязгааруудыг Тэрээр бут цохих бүрэн чадвартай.
“Елизабетын төрөх цаг нь болж ...” гэсэн байдаг. Энэхүү “цаг” нь Елизабетын сонгосон цаг байгаагүй нь гарцаагүй юм. Залбирлууд хариулагдахад, Түүний ажил гүйцэтгэгдэхэд бас гайхамшиг үйлдэгдэхэд зориулан сонгосон Бурханы цаг гэж байдаг. Бурхан таныг мартсан эсвэл Тэрээр таны залбирлыг сонсоогүй байх хэмээн бодоход хоромыг ч бүү үр. Бурханы товлосон цаг хугацаа ирэх тэр мөчид, Бурханы танд зориулан бэлтгэсэн тэр төлөвлөгөө бүхнийг та төрүүлэх болно.
“Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. ”
Хүн төрөлхтөний үйл ажиллагааны гарцаагүй зүйлсээс илүүтэйгээр Түүний алдар бидэнд илчлэгдэхийн тулд бидний аргаа барсан үедээ залбирах залбиралд Эзэн “Хүлээ” гэсэн хариултыг ихэвчлэн өгдөгт би итгэдэг. Ихэнх эмэгтэйчүүд өсвөр насандаа болон 20-иод насандаа байхдаа хүүхэдтэй болох боломжтой байдаг хэдий ч 80-аад насандаа хүүхэд төрүүлэх гайхамшгийг үзэхийн тулд Бурханы оролцоо гарцаагүй хэрэгтэй!
Түүний хөршүүд болон садан төрлүүд хэрхэн баярлаж байсныг та төсөөлж чадах уу? Тосгоны гудамжинд эмэгтэйчүүд тойрон бүжиглэж байгаа дүр зургийг та төсөөлөн харж чадах уу? Түүний найзууд Эзэнийг магтан хэрхэн гараа сунган байсныг та төсөөлөн харж чадах уу? Иохан ээжийнхээ гарт тэврүүлэн бас 100 нас хүрэх гэж буй Захариа дөнгөж төрсөн нялх хүүгийнхээ нүдийг ширтэн харах үед Бурхан алдаршуулагдсан юм. Залбирлууд хариулагдсан. Энэ бол тэдний түүхийн дөнгөж эхлэл нь байсан.
Елизабет болон Захариагийн түүх нь зөвт амьдралаар амьдрах дуудлага бөгөөд цөхрөлтгүйгээр залбирсаар байх үед олж авдаг амлалт мөн. Таны санааг зовоож буй бүхэнд санаа тавих бүрэн чадвар Бурханд бий. Түүний зүгээс гайхамшгийг үйлдэх ... таны зүгээс цөхрөлтгүйгээр залбирах болон Түүний зүрхэнд таашаагдах амьдралаар амьдрах юм.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү