Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 12 дахь өдөр

Би бүтэн жилийн турш хүмүүсийг ажиглан харах дуртай хэдий ч Христийн мэндэлсэн баярын үеэр хүмүүсийг ажиглан харах нь миний сэтгэлийг юунаас ч илүүтэйгээр татдаг. Би шуудан дээр илгээмжүүд болон ил захидлуудаа илгээхээр дугаарлан хүлээн зогсох үедээ, би санаатайгаар баярын талаарх болон урам хугаралтын талаарх харилцан яриануудад анхаарлаа хандуулан чих тавин сонсдог. Их дэлгүүрт байхдаа би тэвчээртэй байхыг хичээн, надад үнэхээр таашаалыг авч ирдэг бусад хүмүүс хэрхэн бэлэг худалдан авахад болон тухайн үеийн хямдралын барааг худалдан авахад анхаарлаа төвлөрүүлсэн бусад хүмүүст анхаарлаа хандуулдаг.

Христийн мэндэлсэн баярын үеэрхи түүхэн дэх хамгийн гайхамшигтай харилцан яриаг та надтай хамт чих тавин сонсмоор байна уу? Энэхүү тэмдэглэлт үйл явдал таны зүрх сэтгэлийг мөнхөд өөрчлөх болно гэдэгт би итгэлтэй байна!

Ахимаг настай Елизабет Мариагийн онгон хэвлий дэх хүүхдийг ерөөсний дараа Мариа Эзэнийг магтаж эхлэсэн. Тэрээр хүч чадлаар дүүрэн магтаал болон чин сэтгэлийн хүндлэлээр хариу үзүүлсэн! Эдгээр магтаалын үгсийг тунхаглах үедээ, тэрээр өвдөг сөгдөн бас гараа диваажин руу сунган байсан болов уу хэмээн би үргэлж боддог!

“Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм!” Энэхүү энгийн, уулга алдсандаа хэлсэн өгүүлбэр бол Елизабетын хажууд Мариагийн амнаас гарсан хамгийн анхны үгс байсан. “Сэтгэл” бол хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл, хорсол болон хүслүүд төрөн гардаг газар гэдгийг ухаарснаараа Мариагийн сонгон авч хэлсэн үгс бол үнэхээр гайхамшигтай байсан. Мариагийн сэтгэл эргэлзэн тээнэгэлзсэн эсвэл эсэргүүцсэн байгаагүй – нөхцөл байдал эсвэл болж буй үйл явдлаас үл хамааран, түүний сэтгэл хөдлөл болон хүсэл нь үргэлж магтах байх болно гэдгийг тэрээр тунхаглаж байсан.

“Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа.” Мариагийн сэтгэл болон сүнс нь талархалын гайхамшигт хоршил дууг хослон дуулахад нэгдсэн байсан. Аливаа хүний сүнс бол Эзэнийг болон Түүний бидэнд зориулсан бүхнийг хүсч байдаг. Сүнс бол юуг харж байгаагийнхаа дагуу биш харин итгэлийнхээ дагуу алхдаг. Мариа амьдралынхаа энэ л мөчид Бурханы Сүнстэй тогтмол харилцаатай байсан бөгөөд үүний үр дүн нь мөн л адил: чин сэтгэлийн баяр хөөр байсан!

Таньд ойлгомжгүй эсвэл ойлгохыг ч хүсэхгүй байгаа нөхцөл байдлууд эсвэл үйл явдлуудад та хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа вэ? Энэхүү Христ мэндэлсэн баярын үеэр таны сүнс юуг хийхэд цагийг зарцуулж байна вэ? Таны сүнс мөнгө зарцуулах, идэж уух эсвэл тэвчээртэй байх зэрэгт хяналтаас гарсан байна уу? Эсвэл таны сүнс Мариагийн үлгэр жишээний дагуу Эзэнийг дээдлэхийг сонгосон байна уу?

Таны сүнс бас сэтгэл өвдөг сөгдөн улмаар та гараа болон дуу хоолойгоо тэнгэрийн улс руу хандуулан өндөрт өргөөсэй хэмээн би залбирч байна!

“Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм! Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа.”

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү