Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Христ мэндэлсэн баярын түүхийг өмнө нь та хэдэн мянган удаа сонсож байсан байж болох юм, гэвч та үүнд итгэдэг үү? Та үүнийг бодит байдал болон үнэн хэмээн хүлээн авсан уу? Эсвэл шидэт тоглоомуудаар дүүрэн уутнууд болон одой хүмүүсийн хамтаар Христ мэндэлсэн баярын зөгнөлийнхөө доогуур та үүнийг чихчихсэн үү?
Христ мэндэлсэн баярын үнэн түүх, амьдралынхаа бүтэцэд үнэн хэмээн шүлжихээр миний сонгосон түүх бол, энгийн, цэл залуухан бас мэргэжил боловсролгүй охины тухай түүх юм. Та болон би ч бас нэг л өдөр өөрсдийнхөө амьдрал дотор Түүний оршихуйг агуулахын тулд түүний хэвлий дотор Өөрийгөө бойжуулахаар Бурхан сонгосон.
Бурхан, Эцэг, Ертөнцийг Бүтээгч, бүхий л эрхэм сайхан бас гайхамшигтай зүйлсийг Үүсгэгч Нэгэн, бидний үеийнхнийг хамгийн гайхамшигт бэлгийг хүлээн авах боломжтой болгохын тулд таныг болон намайг сонгосон. Өөрсдийнхөө амьдарч буй дэлхийд Есүсийг харуулахаар бид дуудагдсан болох нь бидний гайхамшиг мөн.
Миний баяр хөөрийг харуулах хэмжээгээр л энэ дэлхий Түүний төрөлтөөс ирэх баяр хөөрийг мэдрэх боломжтой. Миний харуулах Түүний амар тайвны хэмжээнээс л энэ дэлхий Түүний энэ дэлхийд ирсэнээс ирэх амар тайвныг амсах боломжтой. Зовлон болон урам хугаралтад итгэл найдвараар дүүрэн итгэгчийн нэгэн адилаар хариу үйлдэх үед минь л энэ дэлхий Христ мэндэлсэн баярын найдварыг мэдэх боломжтой. Би өөрийнхөө амьдралд хүн төрөлхтөнд зориулсан гэрэлт цамхаг байлгах боломжийг олгох үед энэ дэлхий дэлхийн Гэрэлийг олж харах боломжтой болно.
Христ мэндэлсэн баяр нь зөвхөн Мариа ... эсвэл Иосеф ... эсвэл Елизабет болон Захариа ... эсвэл хоньчид болон Мэргэдийн тухай түүх биш юм. Христ мэндэлсэн баяр нь таньд л чиглэгдсэн! Энэ нь Бидний Аврагчийн оршихуй болон хайрыг илчилэн харуулахын тулд энэхүү түүхэн цаг үед өөрийгөө боломжтой байлгах гэсэн утгатай. Таныг хүрээлэх ертөнцөд өгөхөөр Бурханы өнөөдөр сонгож буй тэр бэлэг бол та мөн. Аврагчийн алдар цууг таны үеийнхэн үнэхээр ихээр хүсэн хүлээж байгаа. Таньгүйгээр, тэд Түүний нэр эсвэл Түүний энэ дэлхийд ирсэн зорилгыг огт мэдэхгүй өнгөрөх боломжтой.
Та Шинэ оны зорилгоо гаргах болон ирэх 365 хоногт хийх төлөвлөгөөнүүдийнхээ талаар нягтлан бодох үедээ, Бурханаар өөрийгөө ашиглуулах шийдвэрийг дахин гаргахыг хүсч байна уу? Энэхүү Христ мэндэлсэн баярын өдөр энэ дэлхийн Аврагчийн хэвтэх тэжээлийн онгоц болгохоор таны амьдралыг ашиглах боломжийг Бурханд олгох шийдвэрийг гаргахыг та хүсч байна уу?
Баяр хөөр! Таны ертөнцөд ирэх болтугай! Таны дотор Есүс төрсөн. Жилийн ганцхан өдөр биш, харин бүхий л улирлын бүхий л өдрүүдэд Христ мэндэлсэн баярын гайхамшигийг хүлээн авахуйц зоригтой бас баяр хөөрөөр дүүрэн байх итгэгчидийг Бурхан хайж байна.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү