Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Мэргэд бол одон орон судлалаар мэргэшсэн хүмүүс байдаг байсан. Эдгээр боловсролтой, хүндлэгдсэн эрчүүд нь Иудей хүмүүс байгаагүй-Дорно зүгээс ирсэн шашингүй үзэл бүхий зурхайчид байсан. Өнөө үед тэдгээр мэргэдэд тохирох үг хэллэг бол “мэргэч төлөгч” эсвэл “илбэч” юм. Өнөө үед та бидний зайгаа барихуйц тийм л хүмүүс байсан болов уу. 21-р зуунд, магадгүй бид тэднийг “хүнлэг хүмүүс ... “академийн зүүн талынхан” ... “этгээд хүмүүс” хэмээн дуудах байсан байх.
Эдгээр мэргэд Херод хаан дээр ирж, хаанаас саяхан төрсөн хааныг олж болох вэ хэмээн асуусан, учир нь Иудейчүүдийн Хаан байхаар төрсөн Түүнд мөргөх нь тэдний туйлын төлөвлөгөө байсан.
Херод хаан үүнийг сонсоод түгшиж эхлэсэн бөгөөд бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавласан. Тухайн үеийнхээ хамгийн шилдгүүд нь байсан тэдгээр сүмийн удирдагчид Херод хаанд Мика номноос эш үзүүллэгийн дагуу бичигдсэнчлэн “Бетлехемд Израилийг хариулах Удирдагч төрөх болно” гэсэн байдгаас эш татсан.
Тэгээд Херод хаан мэргэдийг дахин дуудаж, тэднийг Бетлехем уруу явуулж, тэр хүүхдийг сайтар хай, олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэж хэлсэн.
Херод хаан үнэхээр Есүст мөргөх байсан уу? Яагаад ч үгүй! Энэ дэлхийд амар амгаланг авч ирэхээр төрсөн Хүүг Херод хаан алахаар хуйвалдаан зохиож байсан! Херод хааны мөргөх болно гэж хэлсэн нь ердөө л хоёр нүүр гаргасан үйлдэл байсан. Христийг магтан хүндлэх нь түүний зүрхний хүсэл байгаагүй, мэргэдийн төлөвлөгөөг гуйвуулахын тулд түүний ам хүртэл муу ёрын худлыг зохиосон.
Энэ жилийн Христийн мэндэлсэн баяраар та юуг төлөвлөж байна вэ? Та Түүнд зөвхөн хоёр нүүр гаргах уу? Тэр бол таны Эзэн гэж хэлчихээд та үүнээсээ огт өөрөөр үйлдэх үү?
Христийн мэндэлсэн баяр бол бидний зүрх сэтгэлийн сэдлийг илчилдэг цаг хугацаа мөн. Та Түүнийг зөвхөн амаараа магтан хүндлэх үү ... эсвэл Түүнд ногдвол зохих агуу магтаалд таны зүрх сэтгэл болон амьдрал тань нэгдэх үү? Ийм төрлийн магтаал хүндлэлийг зөвхөн та л тодорхойлох чадвартай. Түүнийг зөвхөн хоёр нүүртэйгээр магтан хүндлэх эсвэл бүхэл амьдралынхаа туршид дагалдах хайрын дагуух үйлдлүүдээр Есүст, тэвшин дэхь Хүүхдэд магтаалаа өргөхийг та л сонгодог.
Ирцгээ! Түүнийг дээдлэн хүндэлцгээе!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү