Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Энэ дэлхий дээр амьдарч байх үедээ тэнгэрулсын баяр хөөрийг мэдрэх боломжийг Христ мэндэлсэн баяр нь хүн төрөлхтөнд олгосон. Есүс энэ дэлхийд ирсэнээрээ, Тэрээр таны зүрх сэтгэлд баяр хөөр нэвтрэх замыг зассан!
Итгэгч хүний хувьд Христ мэндэлсэн баярын хамгийн чухал талуудын нэг бол Түүний оршихуйн баяр хөөрт хариу үйлдэл үзүүлэх юм. Хэрэв та яг одоо тодорхой хүнд асуудлууд эсвэл урам хугаралттай нүүр тулж байгаа бол энэ нь ялангуяа маш чухал зүйл мөн. Баяр ёслол таны зовлонг нимгэлнэ хэмээн бүү хүлээ - ганцхан Түүний оршихуй л таны дотор үүнийг үйлдэх хүч чадалтай!
Есүсийг төрөхөөс бараг 800 жилийн өмнө, эш үзүүлэгч Исаиа, Тэрээр ирэх үедээ Эзэн яг юу хийх вэ гэдгийг тодорхойлон эш үзүүлэн хэлсэн байдаг. “Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ.” (Исаиа 53:4) Зөвхөн таны гэм нүглийг загалмай дээр үүрэхээр Есүс ирээгүй, харин таныг сул дорой байлган бас зовоож буй амьдрал дахь бүхий л зүйлсийг тань Тэрээр үүрэхээр бас ирсэн. Тэдгээр мэдрэмжүүд болон үйл явдлуудыг тань Есүс загалмай дээр Өөр дээрээ үүрэн улмаар тэдгээрийн төлөө загалмай дээр нас барсан бөгөөд энэ нь таныг баяр хөөртэй амьдруулахын тулд хийгдсэн!
Эхийнхээ хэвлийд байхдаа хүртэл, Иохан, Есүсийг тээж буй Мариа өрөөнд орж ирэх үед баярласандаа болж хөдөлсөн байдаг. Төрөөгүй байхдаа ч Иохан, Есүсийн оршихуйгаас ирэх баяр хөөрт хариу үйлдэл үзүүлсэн. “Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв.” (Лук 1:44) Энэ эшлэл дэхь “хөдлөв” гэсэн үг нь Грекээр “skirtao” гэдэг үг бөгөөд “баясан цовхчих” гэсэн утгатай.
Шинэ гэрээнд “skirtao” гэдэг үг нь үүнээс өөр ганцхан газарт дурьдагдсан байдаг бөгөөд үүнийг Лук 6:22&23-р эшлэлүүдээс олж болно:“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх шагнал чинь агуу билээ.”
Иоханы адилаар, Есүсийн оршихуйтай нүүр тулах бүртээ бид баясан цовхчих хэрэгтэй. Зовж зүдрэх бүртээ бид баясан цовхчих хэрэгтэй. Сэтгэл эмзэглэх, урвалт эсвэл гологдохтой нүүр тулах бүртээ бид баясан цовхчих хэрэгтэй. Ийм төрлийн хариу үйлдлийг логикийн хувьд тайлбарлах боломжгүй боловч энэ бол эрүүл саруул хариу үйлдэл мөн. Түүний оршихуйд байхад цаг гаргах үед л ганцхан та цовхчих чадвартай. Амьдралынхаа хамгийн хүнд үед “skirtao” байх боломжийг Түүний оршихуй л таньд олгох болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү