Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Мэргэд нүүрээрээ газар унан улмаар Есүсийг магтан хүндэлсэн. Энэ бол цэцэглэсэн, эрч хүчтэй зүрх сэтгэлээс гарах магтаал хүндлэл байсан бөгөөд Херод хааны гаргасан шиг хоёр нүүртэй үйлдэл байгаагүй. Херод хаан иудейчүүдийн Хааныг магтан хүндлэхийг хүсч байна хэмээн хэлсэн боловч, энэ нь хоёр нүүр гаргасан үйлдэл байсан бөгөөд энэхүү хоёр нүүр нь гагцхүү түүний санаа зорилго байсан. Херод хаан магтан хүндлэх талаар ярьж байх үед, түүний үзэшгүй муухай зүрх сэтгэлд аллага өвөрлөгдсөн байсан.
Эдгээр сурч боловсорсон бас хүндлэгдсэн эрчүүд болох Мэргэд, шинэхэн төрсөн Хааныг олохын тулд 800 эсвэл 900 гаруй бээр аялсан байх магадлалтай бөгөөд, тэд Түүний эрхэм оршихуйд нэвтрэх үедээ нүүрээрээ газар унасан. Тэд хүрэлцэн ирж бас бахдал болон магтан хүндлэлдээ нүүрээрээ газар сөхрөн унах үед, Есүс 2 наснаас бага насны хүүхэд байсан.
Есүс ганцхан ээжийнхээ ойлгохуйц хүүхдийн хэлээр шулганан ярьж байх үед, үе үеийн нууцыг тайлдагаараа олонд танигдсан эдгээр эрчүүд Түүний мөнхийн оршихуйд элгээрээ газар унацгаасан.
Чин сэтгэлийн магтаал нь байр суурь болон алдар нэрийг солиход үргэлж хүргэдэг. Ариун Хүүхдийн оршихуйд байх үедээ эдгээр эрчүүд уламжлал эсвэл сүмийн ёслолд анхаарлаа огтхон ч хандуулаагүй. Тэр бол магтаал хүндлэлийг авбал зохих Нэгэн болохыг бас чин сэтгэлийн хүндлэл дотор бяцхан хөлд нь сөгдвөл зохих Нэгэн болохыг л тэд мэдэж байсан. Есүсийн оршихуй дотор энэ Христийн мэндэлсэн баяраар та нүүрээрээ газар унахыг хүсч байна уу?
Чин сэтгэлийн магтаал нь үргэлж баяр хөөрийг агуулдаг! Есүс Христийн оршихуйд байснаас л ирэх тэрхүү баяр хөөрөөр эдгээр мэргэдүүдийн цэвэр онолын ертөнц нь ганхсан. Тэд өөрсдийн академийн баян тансаг хувцас хунараа магтаалын дээлээр сольсон. Та өөрийн сэтгэл хөдлөлийн оо энгэсэгээсээ салж улмаар Түүний оршихуйн баяр хөөрт таны ертөнцөд нэвтрэн шингэх боломжийг олгохыг хүсч байна уу?
Чин сэтгэлийн магтаал нь үргэлж үнэ цэнэтэй зүйлээсээ татгалзахад хүргэдэг. Мэргэд бяцхан Хаан болон Түүний даруу гэр бүлд зориулан үнэт эрдэнэсийг авч ирсэн. Энэхүү Христийн мэндэлсэн баяраар та Есүст зориулж ямар үнэ цэнэтэй зүйл авч ирэхийг хүсч байна вэ?
Бурхан болон хүн төрөлхтөний уулзах газар бол магтаал мөн. Хүн төрөлхтөн баярласнаасаа болж нүүрээрээ газар унах мөч бол энэ мөн!
Үнэндээ болж буй зүйл гайхамшигтай байхад тухайн баярын “ид шидтэй” байдалд анхаарлаа сарниулдаг нь бидний ихэнхийн маань хийдэг алдаа мөн. Христийн мэндэлсэн баярын гайхамшгийг үзэхэд ердөө ганцхан сонголт л үлдээд байна. Та алдаа гарган цасыг, бэлгүүдийг болон гэр бүлээ хүсэн тэмүүлэхийг хүсч байна уу? Эсвэл Христийн мэндэлсэн баярын гайхамшиг руу хараагаа сунгах та хүсч байна уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү