Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Тэнгэрэлчүүд бол Христ мэндэлсэн баярын салшгүй бас идэвхитэй хэсэг нь мөн. Тэнгэрийн улсаас Бурханаар илгээгдсэн эдгээр элчүүдгүйгээр Христийн мэндэлсэн баяр болохгүй байх байсан. Тэнгэрэлчүүд сул унжсан, цагаан нөмрөгтэй байсан эсэх, тэд гялалзсан гэрэл цацруулсан байсан эсэх эсвэл Христийн мэндэлсэн баярын дүр зураг руу далавчтайгаар нисэн ирсэн эсэхийг бид мэдэхгүй боловч болох гэж буй маш чухал үйл явдлын талаарх Бурханы зүрх сэтгэлийг эдгээр тэнгэрэлчүүд тээж байсан болохыг бид мэднэ!
Христ мэндэлсэн баярын уламжлалт түүхэнд тэнгэрэлчүүд дөрвөн удаа үзэгддэг бөгөөд, ийнхүү үзэгдэх тоолондоо болох гэж буй үйл явдлын талаар өөр өөр мэдээллүүдийг авч ирсэн хэдий ч, тэдний авч ирсэн адилхан мэдээ нь, “Бүү ай!” байсан. Тэнгэрэлч хамгийн түрүүнд Зехариад, дараа нь Мариад, тэгээд Иосефт, хамгийн сүүлд нь уулын бэлд байсан хоньчдод тийнхүү хэлсэн.
“Бүү ай!”
Энэхүү Христийн мэндэлсэн баярын үеэр таны зүрх сэтгэлд тэнгэрулсаас илгээж буй мэдээ энэ гэдэгт би итгэлтэй байна. Есүс ба айдас харилцан үл зохицохыг Христийн мэндэлсэн баяр тодорхойгоор тунхагладаг. Дүр зурагт Есүс хүрэлцэн ирэх үед, айх ямар ч шалтгаан байхгүй. Айдсын ямар ч шалтгааныг Түүний оршихуй хүч чадалтайгаар устгадаг.
Айдсаасаа холдон Түүний оршихуйд орох цаг танд ирээд байна. Энэ Христийн мэндэлсэн баяраар болон ирэх жилийн өдөр бүртээ, таны зүрх сэтгэлд Есүс төрсөн цаг мөчөөс эхлэн айх эсвэл санаа зовох шалтгаан огт байхгүй гэдгийг ухаарах болтугай хэмээн би залбирч байна. 2000 жилийн туршид Христ мэндэлсэн баярын сайнмэдээ тийм ч их өөрчлөгдөөгүй бөгөөд “Бүү ай!” хэмээх тэнгэрэлч нарын үгс бидний 21-р зууны ертөнцөд тодоор цуурайтсаар байгааг би батлан хэлж чадна.
Нөхцөл байдлууд тань нуран унах үед, өөрөө өөртөө “Бүү ай!” хэмээн сануул.
Төлбөрүүдээ төлөхөд хүрэлцэхүйц мөнгө байхгүй үед, өөрөө өөртөө “Бүү ай!” хэмээн сануул.
Урам хугарах, зовж шаналах эсвэл ганцаардах үедээ, өөрөө өөртөө “Бүү ай!” хэмээн сануул.
Зүрх сэтгэл болон бодол санаагаа бүхлээр нь Түүнд хандуулсан хүн бүрт Өөрийнхөө амар тайвныг өгөхөө Бурхан амласан. Амар тайван байна гэдэг бол асуудалгүй байхыг хэлдэггүй; энэ бол Бурханы оршихуйг хэлдэг юм. Есүсийн хийсэн бүхний улмаас, энэхүү Христийн мэндэлсэн баяраар, мөн Христийн мэндэлсэн баяр бүр, та Түүний хэмжээлшгүй бас сэтгэл хангахуйц амар тайван дотор амрах боломжтой!

Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү