Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 17 дахь өдөр

Арван нэгдүгээр сарын эхний нэгэн өдөр Давид Тайлор маш гунигтай бас сэтгэлээр унасан байдалтай сургуулиасаа ирсэн. Түүний сэвхэтсэн хацрыг нь даган нулимс урсан байсан бөгөөд Христ мэндэлсэн баярын хөтөлбөрт түүнийг дуулуулахгүй гэж багш нь хэлсэн болохыг тэрээр ээждээ хэлсэн.

“Тэрээр намайг үзэшгүй муухай бас намайг хэт чангаар дуулдаг гэж хэлсэн,” хэмээн Давид уйлах завсраа ээждээ хэлж байсан.

Давидын аав зочины өрөөнд өдрийн сонингоо уншиж суусан бөгөөд хүүгийнхээ уйлан хэлэх үгсийг хажуунаас нь сонссон. Ноён Тайлор эгдүүцсэн бас маш их уурласан байсан. Ямар багш гэхээрээ хүүхдэд ингэж ханддаг байна аа?

Ноён Тайлор хүүдээ дуулж сурахад нь туслахаар шийдсэн. Тэр орой, хоол идсэнийхээ дараа тэрээр Давидыг зочины өрөөнд дагуулан орж, төгөлдөр хуурны хажууд түүнийг зогсоосон. “Шөнө дунд өдөр шиг гэрэлтэх үед” хэмээх дууг Ноён Тайлор тоглож эхлэсэн. Давид амаа нээх үед муур шиг гингэнэх дуу гарсан.

“Давид, дуулахын нэг хэсэг бол сонсох. Сонс ... тэгээд дуул,” хэмээн аав нь тэвчээртэйгээр сургасан.

Дaвидын хоёр дахь удаагийн оролдлого нь анхныхаасаа ч дор байсан! Гэвч аав нь бууж өгөхөөр санагдах тэр л үеүүдэд, ямар ч мэдрэмжгүй багшийн талаар эргэн санаж улмаар, “Аав нь хийхгүй юм бол хэн үүнийг хийх юм бэ?” гэдгийг ухаарсан.

Дууны аялгууг дахин давтан сонсох байдлаар орой бүр Ноён Тайлор ба Давид төгөлдөр хууран дээр цагийг өнгөрүүлсээр байх үед, Арван нэгдүгээр сар алгуурханаар Арван хоёрдугаар сар луу шилжсэн. “Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай ...”

Давид багшийнхаа өмнө дуулах тэр өдөр ирэхэд, багш нь түүнд хөтөлбөрт дуулж болно гэж хэлсэн! Гуравдугаар ангийн Христ мэндэлсэн баярын хөтөлбөрт Давид хамгийн урд талын бас дунд талд зогсон дуулсан. Тэрээр тэнгэрлэг бас далайцтайгаар дуугаа өндөрлүүлэн, “Тэнгэрэлчүүдийн дуулах дууг сонсохоор ертөнц бадрангуй бас хөдөлгөөнгүйгээр оршин байна!” гэсэн гайхамшигтай бодлыг бидэнд үлдээсэн.

Христ мэндэлсэн баярын өмнөх өдөр, Ноён Тайлор цонхоор, хүү нь унтлагын хувцастайгаа байшингийнхаа урд тэнгэр лүү харан зогсохыг харсан.

Аав нь чимээгүйхэн гадаа гарч, ямар ч үг хэлэлгүйгээр Давидыг тэвэрсэн. Хүү аавынхаа энгэрт налан инхүү хэлсэн, “Ертөнц хөдөлгөөнгүй оршин байна, Ааваа. Яг л дуун дээр хэлсэнчлэн.”

“Ааваа, та сонсож байна уу? Та тэнгэрэлчүүдийн дуулахыг сонсож байна уу? Би тэдний дуулахыг сонсож байна ... Ааваа, та сонсож байна уу?”

Христ мэндэлсэн баярын үеэрхи дууг аав нь хүүдээ заалаа гэж бодсон, боловч үнэн хэрэгтээ бяцхан хүү өөртөө болон аавдаа сонсохыг ... тэнгэрэлчүүдийн дуулах дууг сонсохыг заасан.
Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү