Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
![Joy! to Your World! A Countdown to Christmas](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F396%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Христийн мэндэлсэн баярын түүхэн дэх хоньчид хоньдтойгоо хэдэн долоо хоногийг бэлчээрт өнгөрүүлэн, салхи бороонд ч хүртэл хээр унтаж өнгөрүүлдэг байсан. Эдгээр шавар шавхайтай хүмүүс даарсан бас чичирсэн байдалтайгаар тас харанхуй шөнө гал тойрон бөөгнөрөх үедээ харж хандаж буй мал сүргээ харахаар сэрүүн байхыг хичээдэг байсан. Бас хоньд төрөлхөөсөө л ухаангүй, дуулгаваргүй, тогтворгүй, бас муухай үнэртэй байдаг.
Тэд хумсных нь завсар хир буртаг чигжсэн боловсролгүй тийм л хүмүүс байсан. Магадгүй тэд ямар ч найдваргүй мэт ... тэдний амьдрал дахь юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдсэнээрээ хүсч хүлээх зүйл огт байхгүй мэт мэдрэмжтэй байсан болов уу гэж би төсөөлдөг. Хувцсанд нь хонины шүлс наалдсан бас хөлийнх нь завсар хонины баас чигжсэн тийм хүмүүсийн хувьд амьдрал утга учиргүй мэт санагдах нь маш амархан.
Эдгээр хоньчдын жижигхэн, хүйтэн бас харанхуй ертөнцөд тэнгэрулс гэнэт илчлэгдсэн. Дэлхийн тулааны талбарт тэнгэрэлчүүдийн дуун хадаж бас тэдний зогсонги, өөрчлөлт үгүй оршихуйд нь тэнгэрулсын баяр хөөр тунхаглагдсан! Өнөөдрийг ч хүртэл сонсогдсоор байх боломж бүхий гайхамшигт симфонийг агуу тэнгэрэлчүүдийн найрал дуу дуулж эхлэх үед диваажин нээгдэн, одод харван бас сүр хүчит мөн хосгүй өнгөөр гялалзан байсан!
Есүс энэхүү харанхуй, хүйтэн ертөнцөд тэнгэрулсын баяр хөөрөөр саад хийсэн бөгөөд энэ нь өнөөдөр ч хүртэл танд зориулсан Түүний бэлэг байсаар ирсэн. Таны амьдрал дахь Түүний оршихуй нь хоньчдыг бүжиглэхэд бас тэнгэрэлч нарыг дуулахад хүргэсэн юм. 2000 гаруй жилийн өмнө төрсөн Хүүхдийн төрөлтөөс болж таны зүрх сэтгэл баяр хөөрийн тэсрэлт болон хувирах боломжтой.
Есүсээр дамжуулан та баяр хөөрийг хүлээн авах ... энэ Хүүхдээр дамжуулан та амар тайван дотор алхах боломжтой.
Есүс Христийн төрөлтийг тодорхойлон тэнгэрэлч нарын хэлсэн хамгийн анхны үг нь “баяр хөөр” байсан ... бөгөөд энэ ч бас таныг тодорхойлох хамгийн анхны үг байх хэрэгтэй! Баяр хөөр бол Христитгэлт нэгэн болохын тань хувьд танд өгөгдсөн төрөхийн толбо, учир нь та Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авах үед бүхий л амьдралынхаа туршид та Түүний баяр хөөрөөр тамгалагддаг. Та баяр хөөр бялхан байдаг Түүний оршихуйн сав суулга болон хувирдаг.
Хав хар, тайван амгалан бус дэлхийд Христ Хүүг та тээх үед таны амьдрал утга учиртай болж ирдэг. Хүн төрөлхтөнд Түүний оршихуйн баяр хөөрийг дамжуулах нь нэр төрийн хэрэг болохыг та ухаарах үед таны амьдралын итгэл найдваргүй байдал замхран үгүй болдог.
Бурханаар жирэмслэх хамгийн анхны хүн бол Мариа байсан бөгөөд тэгснээр бид ч бас тэрхүү тэнгэрлэг эд эсийг тээгч болох боломжтой болсон юм! Тэнгэрийн хаант улсын эд эсийг Б-А-Я-Р Х-Ө-Ө-Р хэмээн үсэглэдэг!

Энэ төлөвлөгөөний тухай
![Joy! to Your World! A Countdown to Christmas](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F396%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших
![Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9212%2F320x180.jpg&w=640&q=75)
Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь
![Таны амьдралыг ѳөрчлөх нэг үг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F809%2F320x180.jpg&w=640&q=75)
Таны амьдралыг ѳөрчлөх нэг үг
![Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1930%2F320x180.jpg&w=640&q=75)
Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь
![Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13463%2F320x180.jpg&w=640&q=75)
Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян
![Цаг хугацаагаа Бурханд зориулах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1355%2F320x180.jpg&w=640&q=75)
Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
![Малын тэвш рүү хийх аян](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9390%2F320x180.jpg&w=640&q=75)
Малын тэвш рүү хийх аян
![Шинэ жил, Шинэ нигүүлсэл](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13613%2F320x180.jpg&w=640&q=75)
Шинэ жил, Шинэ нигүүлсэл
![Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1032%2F320x180.jpg&w=640&q=75)
Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)