Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Мариа түүний гэрт ирэх үед Елизабет гэнэтийн жирэмслэлтийн гайхамшигт сэтгэлийн цэнгэл эдлээд зургаан сар болж байсан. Ертөнцийн Аврагчийг тээхээр сонгогдсон залуу эмэгтэй болох Мариа өөрийнх нь ертөнцөд болж буй бүхнийг бодож тунгаах явцдаа өөрийн хамаатан болох хамгийн ухаалаг бас настай Елизабеттэй уулзахаар яаран очсон.
Захариа боолн Елизабетын гэрт Мариа орох үед, Елизабетын хэвлий дэхь хүүхэд баярласнаасаа болон хөдлөсөн! Төрөөгүй байсан хэдий ч Есүс Христийн оршихуйг Иохан мэдэрсэн агшинд тэрээр баярласнаасаа болоод хөдлөсөн!
Эхийнхээ хэвлийд бойжин буй Иохан Есүсийг нүдээрээ харж чадахгүй хэдий ч тэрээр Эзэний оршихуйд буйгаа мэдсэн. Эзэний оршихуйд байх үед үзүүлэх цор ганц боломжтой хариу үйлдэл бол баяр хөөр мөн! Елизабет Мариад хандан энэ нь зүгээр л нэг энгийн хүүхэд хөдлөлт биш харин үлэмж гэнэтийн хөдөлгөөн байсныг хэлсэн байдаг! Есүсийн оршихуйд байгаагаараа Иохан баяр хөөрөөр бялхан байсан!
Есүс Христийн Сүнсэнд үргэлж баяр хөөр бялхан байдгийг Иоханы сүнс илэрхийлж байсан.
Магадгүй олон жилийн дараа, эдгээр үеэлүүд нэг нэгнийхээ гэрт тоглодог байсан нь дамжиггүй. Есүс тоглохоор өрөөнд орж ирэх бүрт идэр алуухан Иохан цовчин үсэрдэг байсан болов уу гэж би төсөөлж байна!
Түүний ээж, ёс журамтай, тахилчийн гэр бүлд төрж өссөн бас одоо тахилчтай гэр бүл болсон эмэгтэй болох Елизабет, “Иохан миний хүү, үсрэхээ боль! Чи хэт хөдөлгөөнтэй байна шүү.” хэмээн хэлж байсан байх.
“Ээжээ, би үсрэхээ зогсоож чадахгүй байна! Есүстэй хамт байх бүртээ би баярласнаасаа болоод үсэрч эхлэдэг!” хэмээн Иохан хариулж байсан байх.
Есүс бидний ертөнцөд, бидний амьдралд бас бидний гэрт алхан орж ирэх үед, бид ч мөн адил баяр хөөр дүүрнээр ийнхүү хариу үйлдэх ёстой. Бидний зүрх сэтгэл Иоханы адилаар үсэрч эхлэх ёстой!
Түүний оршихуйд л та баяр хөөрийг мэдрэх болно. Хүүхдүүд тань Христийн мэндэлсэн баяраар гэртээ ирснээр, уул овоо шиг бэлэг хүлээн авснаар, гэрээ чимэглэснээр эсвэл чамин тансаг хоол унд идсэнээр…эдгээр зүйлүүд таны зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэхгүй. Энэ Христийн мэндэлсэн баяраар Түүний оршихуйд зориулан орон зайг гарга. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүл бас Христийн мэндэлсэн баярын магтан дууг хамтдаа дуул; хамтдаа Библиэс Түүний төрсөн түүхийг унш.
Энэ ертөнцөд амьдарч байх үедээ бид тэнгэрулсын баяр хөөрийг өв залгамжлан авагчид байх боломжтой юм гэсэн баталгааг Христийн мэндэлсэн баяр бидэнд өгч байдаг!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү