Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 14 дахь өдөр

“Бэтлэхэм” хэмээх жижигхэн хотын гудамжаар тэр үед 1 сая гаруй зочид алхан байсан гэж Библийн түүхчид үздэг.

1 сая хүмүүс хотод тань тархсан бол юу болох байсан бол? Гудамжны энгийн хөдөлгөөнд энэ нь хэрхэн нөлөөлөх байсан бол? Эсвэл дэлгүүрийн дугаарлалтанд хэр ихээр нөлөөлөх байсан бол? Эсвэл аль хэдийнээ дүүрсэн зочид буудлуудад энэ нь хэрхэн нөлөөлөх байсан бол?

Энэхүү Бэтлэхэмийн үдэштэй харьцуулахуйц “зав чөлөөгүй” байдлыг бид хэзээ ч үзэж байгаагүй. Тэнд илжигнүүд бархиралдан бас наймаачид хашхиралдан; тэнд тэмээнүүдийн, хүмүүсийн цуваа үргэлжлэн байсан, татвар хураагчид болон хотын эрх мэдэлтнүүд Бэтлэхэмийн тоос шороотой гудамжаар түлхэлцэн бас шахалдан байсан. Гудамж бүрийн өнцөг булан бүрээс малыг шивх бас чихэлдсэн мөн хөлөрсөн хүмүүсийн үнэр дүүрэн үнэртэж байсан.

Хүмүүсийн санаа сэтгэл зовсон, халаас нь хоосон бас мөлжимтгий засгийн газраасаа залхсан байсан! Хүмүүсийн ихэнх нь хаана байгаагаа болон явах ёстой газартаа хэрхэн хүрэхээ мэдэхгүй тийм хүмүүс байсан. 21-р зууны хүмүүстэй адил сонсогдохгүй байна гэж үү?!

Бурхан энэхүү эмх замбараагүй бас учраа олохгүй мөчийг ... сэтгэл санааны хувьд түгшсэн бас санхүүгийн уналтын үеийг ... Өөрийнхөө Хүүгийн төрөх газраар сонгон авсан. Хүн төрөлхтөний замын хөдөлгөөний түгжрэлийг Бурхан Өөрийн бяцхан Хүүгээр эзлүүлэхээр сонгосон.

Бид өөрсдийн амьдралаа ямар ч хотын адил, дэлхийн ямар ч өнцөгт, түүхийн ямар ч үед эмх замбараагүй, учраа олохоо больсон бас хяналтаас гарсан байх боломжийг бид өөрсдөдөө олгосон. Христийн мэндэлсэн баярын гайхалтай зүйл нь завгүй байдлын зорилгыг Түүний оршихуй тэр чигээр нь өөрчилсөнд оршдог!

Амьдралдаа үрэлгэн байх байдлыг маань Бурхан арилгахыг хүссэн учраас Тэрээр Энхийн Жононг илгээсэн.

Бидэнд стрессийг бий болгодог уналтанд маань хариулт хэрэгтэй болохыг Бурхан мэдсэн учраас бидний хариулт болгон тэнгэрулсын хамгийн эрхэм Нэгэнийг Тэрээр илгээсэн.

Хүн төрөлхтөний болон төгсгөлгүй дуу шуун дунд, Аврагч мэндэлсэн. Энэ жил хэт идэвхитэй амьдралынхаа дунд, тэвшин дотор хэвтэх Хүүхдийг гайхширан ширтэхэд та цагийг гаргаасай хэмээн би залбирч байна.

Энэхүү улирлын түр зуурын байдлуудад та хэт боогдсоноосоо болоод Христийн мэндэлсэн баярын гайхамшигт болзоог бүү анзааралгүй өнгөрөөгөөрэй! Христийн мэндэлсэн баярын гайхамшиг нь Түүний оршихуйн гайхамшиг ... тэвшинд хэвтэх Хүүхэд мөн.
Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү