Дуулал 138

138
Талархал магтаал
Давидаас.
1Би бүхий л зүрхээрээ Танд талархана.
Бурхдын өмнө Таныг би магтан дуулна.
2Таны ариун сүмд хандан би мөргөж,
Хайр энэрэл, үнэний тань улмаас
Таны нэрд талархахын учир нь
Алдар нэр бүхнээсээ өндөрт
Амлалтаа Та өргөмжилснийх.#138:2 магадлалт хувилбар: Таны тушаал зарлиг бүх нэрнээс тань аугаа.
3Дуудсан өдөрт минь Та надад хариулав.
Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав.
4Аяа ЭЗЭН, амнаас тань гарах үгийг сонсохдоо
Газрын бүх хаан
Танд талархана.
5Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна
Учир нь ЭЗЭНий алдар аугаа.
6ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч
Дорд нэгнийг хардаг.
Бардамнагчийг Тэрээр
холоос ч мэддэг.
7Хэдийгээр зовлон шаналангийн дунд
Би явах болсон ч Та намайг сэргээнэ.
Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс
Та мутраа сунгах бөгөөд
Баруун мутар тань намайг аварна.
8ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ.
Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм.
Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 138: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна