Дуулал 137

137
Иерусалимын сүйрэлд гашуудахуй
1Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Тэнд бид суугаад Сионыг санахдаа уйлав.
2Уд модонд, тэдэн дунд
ятга хөгжмүүдээ бид өлгөв.
3Учир нь олзлогчид маань тэнд биднээс
дуун найргийг
Зовоогчид маань зугаа цэнгэлийг нэхэн
“Сионы дуунаас бидэнд дуулж өг” хэмээв.
4Бид ЭЗЭНий дууг
Харь нутагт хэрхэн дуулах вэ?
5Иерусалим аа, чамайг мартах аваас
баруун гар минь хатаг.
6Чамайг би эс санах аваас,
Хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр
Иерусалимыг үл өргөмжилвөөс
Хэл минь тагнайдаа наалдаг.
7Аяа ЭЗЭН,
Иерусалимын өдөр едомчууд
“Нураа, суурь хүртэл нь нураа”
гэцгээж байсныг санаач.
8Сүйрэгч болох Вавилон охин оо,
Бидэнд үйлдсэн ёсоор чинь
Чамд хариулагч нь азтай яа!#Илч 18:6
9Нялхсыг чинь булаагаад
Хад уруу шидэгч нь азтай яа!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 137: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү