Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 1 дахь өдөр

Хамгийн гол зүйл бол энэ. Христитгэлт амьдрал, чуулган, итгэл маань бидний тодруулах зүйлс биш, харин Түүнийг-Түүний төлөвлөгөөг, Түүний хаанчлалыг, Түүний алдрыг тодруулах ёстой зүйлс мөн.

Энэ бол үнэхээр хамгийн ихээр тэмцэлддэг зүйл маань мөн. Энэ бол бидний хувьд бие биенийхээ эсрэг зөрчилддөг зүйл аж. Энэ нь бидний амьдралыг эмх замбараагүй, харилцаануудыг маань зөрчилдөөнтэй болгодог зүйл. Энэ нь бидний бодол санааг сатааруулан, хүслийг маань барьцаанд авдаг зүйл. Энэ бол нигүүлсэл бидэнд ямар их хэрэгцээтэй болох талаар маргахдаа хамгийн түрүүнд зааж болох зүйлсийн доогуурх зүйл аж. Хэний ч зугтааж чадахгүй тулаан бол энэ мөн. Арван хүнээс арвуулаа аврагдах шаардлагатай тэр л газар бол энэ мөн. Энэ нь амьдрал бол ганцхан бидний талаарх асуудал биш юм гэдгийг санасан хэвээр байхад бидэнд туслахын тулд Бурхан бидний өмнөөс тулалддаг тулаан мөн. Энэ бол Бурханы талаарх-Түүний төлөвлөгөөг, Түүний хаанчлалыг, Түүний алдрын талаарх зүйлс мөн. 

Энэ нь яагаад Библийн хамгийн эхний хоёр үгс хамгийн чухал үгс болохыг тодорхой харуулдаг: "Эхэнд Бурхан..." Эдгээр хоёр үгс бол аянга нижигнэх мэт чухал үгс юм. Эдгээр нь та өөрийнхөө хэн болох, утга учир, зорилгоос эхлээд хүмүүний тийм ч чухал бус үүрэгт хандах хандлага хүртэл бүхий л зүйлсийг үнэхээр өөрчилдөг. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Бүтээгдсэн ертөнцийн бүхий л алдрыг Түүний алдар руу чиглүүлэхийн тулд аж. Ертөнц Түүнийх бөгөөд Түүний зорилго, төлөвлөгөөний дагуу ажиллахаар бүтээгджээ. Энд та бид бүгд багтдаг. Бид тусгаар, өөрөө өөрийгөө удирдсан амьдралаар амьдрахын тулд бүтээгдээгүй. Үгүй, бид Түүний төлөө амьдрахын тулд бүтээгдсэн юм. 

Энэхүү Бурханы төлөө амьдрахыг бид яг хаана илэрхийлэх ёстой вэ? Энэ нь зөвхөн бидний шашинлаг амьдралд төдийгүй мөн оршихуйн маань бүхий л талбарт илэрхийлэгдэх ёстой. 1 Коринт 10:31-т үүнийг Паул хэрхэн дүрсэлсэн нь надад маш их таалагддаг: "Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий." Бурханы алдрын төлөө амьдрах дуудлагын талаар Паул хэлэхдээ тэрээр хамгийн түрүүнд агуу, амьдралыг өөрчлөхүйц, ухамсарт амьдралын сүнслэг үеийн талаар хэлээгүй. Үгүй, тэрээр идэх, уухтай адилхан энгийн, дахин давтагдах зүйлсийн талаар энд хэлсэн. Ердийн, чухал бус амьдралын үйлдлүүд ч хүртэл Бурханы алдрын төлөө гэсэн зүрх сэтгэлийн дагуух хүслээр хэлбэржүүлэгдсэн, удирдагдсан байх ёстой. Би таны талаар сайн мэдэхгүй, харин зав чөлөөгүй амьдралд би Бурханы алдар тэр ч бүү хэл Бурханы оршихуйгаас хараагаа салгах гээд байдаг! 

Хэн нэгний алдрын төлөө амьдрах нь төрөлхөөс ирдэггүй болохыг хүлээн зөвшөөрөхөөс шинэ оноо эхлүүлцгээе. Энэ хүлээн зөвшөөрөлт нь цөхрөлийн үүд хаалга биш харин найдварын үүд хаалга мөн. Гэм дотроо ийм амьдралаар та хэзээ ч амьдрах боломжгүй болохыг Бурхан мэдэж байсан, тиймээс таны амьдарч чадахгүй амьдралаар таныг амьдруулахын тулд Тэрээр Хүүгээ таны өмнөөс нас барж, дахин амилж, гэм, үхлийг ялуулахаар илгээсэн. Тэрээр таныг алдаршуулахаар уучлагдахын төлөө бус харин Түүний алдрын төлөө амьдрахад шаардагдах бүхий л нигүүлслийг танд өгөхийн тулд үүнийг үйлдсэн. Тусламж хэрэгтэй болохоо хүлээн зөвшөөрөх үед Өөрийнхөө Хүү Есүсээр дамжуулан Түүний танд аль хэдийнээ боломжтой болгосон авралтай та өөрийгөө холбож байгаа гэсэн үг. Өнөөдөр аврал руу дахин гараа сунгах замаар найдвар руу гараа сунга.

Паул Давид Триппын Шинэ өглөөний өршөөл: Өдөр бүрийн сайнмэдээний чимээгүй цагийн талаар улам илүүг олж мэд.  

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү