Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Хэрэв та Бурханд хэдэн мянган жилээр дуулгавартай байх юм бол анх итгэж байснаасаа илүүтэйгээр зөвтгөгддөггүй; таныг зөвтгөх нь таны бус харин Христийн зөвт байдалд үндэслэдэг.
Үнэн хэрэгтээ гэм бидний бодсоноос ч хамаагүй агуу гамшиг бөгөөд нигүүлсэл бидний ойлгож чадах мэт санагдахаас ч хамаагүй гайхалтай зүйл мөн. Бичээс дээр гэмийн талаар маш тодорхойгоор хэлсэн байдгыг, гэм нь хувь хүний бүхий л шинж чанарыг өөрчилдөг болохыг үнэхээр ойлгодог хэн ч, ямар нэг хүн Бурханы төгс байдлын хэмжээст хүрэхэд хангалттай сэдэлт, хүчийг цуглуулж чадна гэж хэзээ ч боддоггүй. Унасан хүн төрөлхтөн Бурханаар зөвтгөгдөхийн тулд ямар нэгэн зүйлийг үйлдэх боломжтой гэсэн бодол нь өөрөө хамгийн солиотой төөрөгдөл боловуу. Гэсэн хэдий ч бид өөрсдийгөө байгаагаасаа илүүтэйгээр зөвт нэгэн гэж бодох гээд байдаг бөгөөд бид ийнхүү бодох үедээ энэ бүхний эцэст бид Бурханы нүдэнд тийм ч муугаар харагддаггүй байж болох юм гэсэн төөрөгдлийн анхны алхмыг аль хэдийнээ хийдэг.
Ийм учраас Ром 3:20 дахь бодит байдлын шалгалт бол үнэхээр чухал зүйл мөн. Паул ийнхүү бичжээ, "Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй." Хэрэв та амьдралынхаа хором бүрт залбирч байсан бол Бурханаар зөвтгөгдөхүйц хангалттай залбирлыг та хэзээ ч залбирч чадахгүй. Хэрэв та хийж байсан бүх ажлаасаа олж байсан бүх мөнгөө бусдад өгсөн ч Бурханаар зөвтгөгдөхүйц хангалттайгаар өгөх ямар ч боломжгүй. Хэрэв таны хэлсэн үг бүр цэвэр сайхан сэтгэлийн сэдэлтийг агуулсан байлаа ч Бурхантай эвлэрүүлэгдэхэд энэ нь хэзээ ч хангалттай байж чадахгүй. Хэрэв та амьдралдаа тасралтгүйгээр, амьдралынхаа хором мөч бүрийг үйлчлэлд зориулсан ч Бурханы тааллыг олохуйцаар хэзээ ч үйлчилж чадахгүй. Гэм хэт агуу. Бурханы хэмжүүр хэт өндөр. Энэ нь урьд хожид амьдарч байсан хүн бүрийн хүрч чадахааргүй тийм өндөрт байдаг зүйл мөн.
Ийм л учраас Бурхан биднийг хайрласандаа Өөрийнхөө Хүүг илгээсэн: "Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан" (Ром 5:8). Үүнээс өөр арга зам гэж байхгүй бөгөөд тэрхүү арга зам бидэнд өгөгдсөн болохыг та харж байна уу. Бурханаар зөвтгөгдөх цорын ганц л үүд хаалга байдаг бөгөөд энэ нь-Христийн зөвт байдал юм. Тэрээр Өөрийнхөө зөвт байдлыг бидэнд шилжүүлэн өгсөн; Тэр Нэгэний төгс дуулгаварт байдлын үндсэн дээр гэмтнүүд ариун Бурханы оршихуйд уригдсан юм. Христ бол бидний найдвар, Христ бол бидний амралт, Христ бол бидний амар тайван. Тэрээр Бурханы шаардлагыг төгсөөр биелүүлсэн бөгөөд тэгснээр гэм, сул дорой байдал, алдаа маань Бурханы уур хилэнгээс дахин хэзээ ч айх шаардлагагүй болжээ. Нигүүлсэл үүнийг л боломжтой болгодог аж! Тэгэхээр бид нигүүлслийн хүүхдүүд болохынхоо хувьд-Бурханы тааллыг өөрсдөө олж авах гэсэн-ямар ч боломжгүй зүйлийг хийхээр аргаа барсан байдлаар оролдолгүйгээр харин магтаалын үйлчлэл болгон бид Бурханыг дуулгавартайгаар дагадаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More