Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 8 дахь өдөр

Бурхан таныг итгэ хэмээн дууддаг бөгөөд улмаар таныг үнэхээр итгэлийнхээ дагуу амьдрагч нэгэн болгон урлахын тулд Тэрээр хүчин чармайлттайгаар ажилладаг.

Та энэ талаар ямар их боддог болохоо тийм ч их ухаараагүй байж болох юм, гэвч итгэл гэдэг та бидний хувьд төрөлхөөс ирдэг зүйл биш. Эргэлзээ бол төрөлхийнх. Айдас бол төрөлхийнх. Хуримтлуулсан туршлагынхаа үндсэн дээр амьдрах нь төрөлхийнх. Унтахаасаа өмнө эсвэл өглөө сэрэхээсээ өмнө "Хэрэв ингэсэн бол" хэмээх хувийн каталогоо бодол санаандаа эргүүлэх нь төрөлхийнх. Хэн нэгний амьдралд атаархан, энэ нь яагаад таны амьдрал биш болох талаар гайхширах нь төрөлхийнх. Бусдаас, нөхцөл байдлуудаас, байршилаас хамаагүй дээр байхыг хүсэх нь төрөлхийнх. Арга замаа өөрийнхөө хувийн хяналтын дагуу залан, улмаар өөртөө хэрэгтэй гэж бодсон зүйлээ олж авах нь гарцаагүй гэж бодох нь төрөлхийнх. Босоогоор л олж авах боломжтой амар тайвныг хөндлөнгөөс эрж хайх нь төрөлхийнх. Өөрчлөх ямар ч боломжгүй зүйлээ өөрчлөхийг түгшүүрийн хамтаар хүсэх нь төрөлхийнх. Гутрал, санаагаар уналт, сэтгэлийн хямрал эсвэл бухимдалд орон зай гаргах нь төрөлхийнх. Зав чөлөөгүй байдал, материаллаг зүйлс, медиа, хоол унд, эсвэл өөр бусад бодисоор мэдээгээ алдуудах нь төрөлхийнх. Гомдолоо багасгахын тулд стандартаа багасгах нь төрөлхийнх. Гэвч бидний хувьд итгэл бол зүгээр л төрөлхийн зүйл биш. 

Тиймээс, нигүүлсэл дотроо Бурхан бидэнд итгэлийг олгодог. Ефес 2:8-д Паулын хэлсэнчлэн, итгэл бол Бурханы бэлэг мөн. Энгийн, гэмээс болж гэмтсэн хүн төрөлхтөнд Бурханд итгэхээс өөр үйлдэл гэж үгүй. Мэдээж бид итгэлээ олон зүйлд хүлээлгэдэг хэдий ч харж эсвэл сонсож чадахгүй, биелүүлэхийн аргагүй агуу амлалтуудыг өгөгч Бурханд бид итгэдэггүй. Хамгийн түрүүнд итгэх хүчийг Бурхан бидэнд өгдөг хэдий ч Тэрээр тэгээд зогсчихдоггүй. Нигүүлслээр Тэрээр өдөр тутмын амьдралын маань нөхцөл байдлууд, байршлууд, харилцаанууд дээр биднийг Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог (Еврей 11:6) гэсэн үндсэн итгэл дээр амьдралаа босгосон хүмүүс болгон урлан, цохин, нугалан, цутган байдаг. 

Тооцоолоогүй байсан зүйл, туулахыг үнэхээр үл хүсэх хэцүү үе дараагийн удаа танд тохиолдох үед энэ үе нь Бурхан таныг мартсан гэсэн үг биш, харин Тэрээр танд маш ойрхон байгаа бөгөөд таны дотор сайн зүйлийг хийж байгаа гэдгийг санаарай. Өөрийнхөө мэргэн ухаан, туршлага, зөвт байдал, хүч чадал гэх мэт хангалтгүй эх сурвалжуудаас хамааралтайгаар хувь төөргийнхөө дагуу л амьдарч байгаа гэсэн бодлоос Тэр таныг чөлөөлж байгаа бөгөөд; Тэрээр таныг Бурханд төвлөрсөн итгэлийн дагуух бүрэн бүтэн амьдралаар хэлбэржүүлэгдсэн тийм амьдралтай хүн болгон өөрчилж байна. Тэр бол анхдагч ваарчин бөгөөд бид бол Түүний шавар. Биднийг үнэхээр итгэгч, үл эргэлзэгч нэгэн болгон Өөрийнхөө гараар урлах хүртлээ Тэрээр биднээс өвийг маань хэзээ ч салган авдаггүй. 

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү