Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Итгэлээр зорьсондоо хүр хэмээн Бурхан таныг дуудаж байдаг бөгөөд хүчит нигүүлслээр Тэр таныг хамгаалан сахиж байдаг.
Таны үйлчилдэг Бурханы Нэр бол гайхамшигт, урамшуулагч нэр мөн хэдий ч үүний алдрыг тэмдэглэхийн тулд түр зогсохгүйгээр нүднийхээ урдуур анзааралгүй тархи руугаа үүнийг өнгөрүүлэх боломжтой аж. Ромын 15:5-д, Эзэнийг тань Паул, "Тэвчээрийн Бурхан " гэж нэрлсэн байдаг. Итгэл тань хаанаас олддог тэрхүү төвд энэхүү Нэр хүргэдэг. Үүнийг энгийнээр тайлбарлавал: итгэл тань тэвчих хүсэл, чадвараас тань олддоггүй харин Өөрийнхөө нигүүлслээс хэзээ ч буцахгүй гэсэн Бурханы бат бэх, тэвчээртэй зориулалтаас олддог. Юу ч болж байсан тэвчих болно гэсэн Тэр Нэгэнтэй нэгдэх нэгдэлд та уригдсан гэдэгт таны итгэл оршдог.
Үүнийг ойлгох нь яагаад тийм чухал вэ? Учир нь таны тэвчээр хамгийн шилдэг үедээ ч өө сэвтэй байх болно. Та хэн болохоо мартах, нигүүлслийн марталтад амьдарч буй мэт үе танд гарах болно. Урам хугарч, Бурханы таниар хийлгэхээр дуудсан сайн зүйлсийг хэсэг хугацаанд хийхээ болих үе танд гарах болно. Та өөрийнхөө хүслээр тэрслэх том, жижиг үе танд ирэх болно. "Би лав биш" гэж та бодож байж болох юм. Гэвч надтай хамт бодоод үз-Христитгэлтэн болохынхоо хувьд хэн нэгэнд таагүй зүйлийг хэлэх үедээ энэ бол буруу гэдэгт тоомсоргүй хандсаны улмаас биш харин тэрхэн хоромд юу буруу болох нь танд огт хамаагүй учраас аж.
Төгс тэвчээр нь тэр л төгс байдлыг шаарддаг бөгөөд бидний хэн ч хараахан төгс болчихоогүй байгаа учраас бид өөрсдөөсөө гадна найдварыг хайх ёстой. Тэсч гарах найдвар таны зан чанар эсвэл хүч чадлаас олддоггүй харин Эзэнээс тань олддог зүйл мөн. Тэрээр мөнхөд итгэмжит байх учраас танд ч бас итгэмжтэй байхад шаардагдах зүйлсийг өгөх болно гэдэгт та найдаж болно. Тэвчээр тань Түүнд оршдог бөгөөд Тэрээр тэвчин гарах гэж ямар зүйл болохыг тодорхойлдог! Тэрээр таныг хэн байхаар дуудсан тэр дуудлагаа болон Тэрээр таныг юу хийхээр дуудсан тэр зүйлийг хийхээ энэ хоромд болон нөгөө талд очих хүртэл үргэлжлүүлэхэд шаардагдах бүхий л зүйлс тэвчээрийн Бурханаас тэвчээрийн нигүүлсэл хэлбэрээр танд аль хэдийнээ өгөгдсөн. Аливааг шийдвэрлэхэд хүнд хэцүү байдал таны сул дорой байдлыг ил гаргах үед та сандрах хэрэггүй, учир нь энэ хоромд та үүнийг өөрөө хийж чадахгүй мэт санагдах үед ч хүртэл Тэр тэсвэрлэн гарах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More