Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Ихэвчлэн хувирамтгай, түр зуурын байдаг хүний хайр шиг биш, Бурханы хайр бол юу ч болж байсан мөнхийнх байдаг.
Дуулал 136-д би үнэхээр дуртай. Би Дуулал номонд бүгдэд нь дуртай боловч Дуулал 136 нь унших бүрт миний гайхширлыг үнэхээр төрүүлдэг. Бусдаасаас онцгой болгохуйц Дуулал номын дахин давталтад нь би үнэхээр дуртай. Дуулал 136 бол түүхэн дуулал учраас би үүнд маш их дуртай, учир нь дахилтаасаа эхлээд энэ нь хайрын захиа болон хувирдаг. Зүгээр л нэг хоёрхон удаа биш, харин хорин зургаан удаа- дахин дахин сонсох хэрэгцээг маань ахин дахин бататгадаг учраас би үүнд маш их дуртай! Одоо би, Бурхан ярих тоолонд та бид даруугаар амаа хамхин сонсох ёстой, мөн Бурхан Өөрийнхөө хэлж буйг дахин давтах үе бүрт, ялангуяа Тэрээр ийм олон удаа дахин давтан хэлэх үед нь бид маш болгоомжтойгоор анхаарал тавих ёстой гэж би боддог болсон!
Дуулал номыг бичигчийн үзгээр дамжуулан Бурхан яагаад дахин дахин давтан дараах зүйлийг хэлсэн бэ?: "Түүний хайр энэрэл мөнхийнх" Энэ асуултад хоёр хариулт байдаг.
Үүнээс илүү Библийн дагуух дэлхийн үзэл болон хувь хүний хэн болох талаарх бүрэн бүтэн, үндсэн бодит үнэн гэж огт байхгүй. Библийн дагуух түүх гэж юуг хэлдэг вэ? Энэ бол хайрын Бурхан, хайр болох Өөрийнхөө Хүүг хүний биеэр энэ дэлхий рүү хайрын дагуу биднийг уучлан, хайрынхаа гэр бүлд ойртуулан, тэр л хайрын элчин сайд нар болгон биднийг илгээхийн тулд хайрын Хаанчлалаа тогтоохын тулд илгээсэн Бурханы талаарх түүх аж. Унасан хүн төрөлхтний найдвар нь тэр л чигээрээ энэхүү нэг л зүйл дээр оршин тогтнодог-аврах, уучлах, эвлэрүүлэх, шинэчлэх мөн хайрын түгээхэд мөнхөд хувирашгүй Аврагч гэж байдаг. Үүнгүйгээр Библи бол сонирхолтой түүхүүд, тустай зарчмуудыг агуулсан ном төдий байх байсан гэвч, гэмийн эвдсэн зүйлийг засах хүчгүйгээр энэ нь ямар ч утга учиргүй зүйл аж.
Энэхүү дахилтыг Бурхан дахин дахин давтсан шалтгаан бол ийм төрлийн хайрыг бид амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүйгээс аж. Таны хувьд аливаа шинэ зүйлийг өөрийнхөө үзэж туулсан туршлагын үүднээс л үргэлж ойлгож эхэлдэг. Бидний мэдэрсэн хүний хайр нь үргэлж ямар нэгэн арга замаар өө сэвтэй байсаар иржээ. Гэвч Бурхан бол ийм биш; Түүний хайр бол төгс бөгөөд мөнхийнх. Энэ бол итгэгч хүний амьдрал дахь цорын ганц гайхалтай бодит байдал мөн. Бурхан бидний дотор Өөрийнхөө хайрыг байршуулсан бөгөөд Тэрээр үүнийгээ хэзээ ч буцаан авахгүй. Амьдрал хичнээн хэцүү мэт, та өөрийгөө хичнээн сул дорой мэтээр санахаас үл хамааран үргэлжлүүлсээр байх шалтгаан гэж бий.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More