Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Амжилт хэрэгцээтэй байдал болон өөрийнхөө талаар сайхан мэдрэмжийг олж авахыг тулд сайшаалыг эрж хайдаг байдлаас та чөлөөлөгдсөн бол нигүүлсэл танд ирсэн болохыг та сайн мэдэж байгаа.
Энэ бол хүн төрөлхтний маш ихээр эрмэлздэг зүйл мөн. Энэ нь бид бүхний эрж хайж байдаг зүйл мөн. Бид бүгдээрээ л өөрсдийнхөө талаар сайхан мэдрэмжтэй байхыг хүсч байдаг. Бид зүгээр дээ гэж өөрсдийгөө бүгд л бодохыг хүсдэг. Энэ бол айдас, санаа зоволтыг төрүүлэхүйц хүсэлт бөгөөд үүнээс таныг зөвхөн нигүүлсэл л чөлөөлөх боломжтой.
Дараах зүйл бид бүхэнд тохиолддог-Хувийн амралтыг бид олохын тулд хөндлөнгөөр хайдаг бөгөөд энэ нь хэзээ ч амжилттай болдоггүй боловч энэ нь босоо байдлаас л бидэнд ирдэг зүйл. Өөрийнхөө дотоод сайн сайхан байдлын талаарх мэдрэмжийг бусдаас хайх нь утга учиргүй зүйл. Нэгдүгээрт, хайж буй энгийн сайшаалаа олж авахын тулд та хэзээ ч хангалттай, нийцэхүйц байж чадахгүй. Та алдаа гаргах л болно. Та бусдын урамыг хугалах нь дамжиггүй. Таагүй өдөр ирэх нь гарцаагүй. Замаасаа гажих нь гарцаагүй. Хэлэх ёсгүй зүйлийг хэлж, хийх ёсгүй зүйлийг хийх үе гарах нь дамжиггүй. Таны хувийн мессиа байх ачааг үүрэх сонирхолтой хүн гэж таны эргэн тойронд нэг ч байхгүй болохыг үүн дээр нэмээд үз. Таны хэн болохыг гартаа атгах хариуцлагыг үүрч амьдрахыг тэд хүсдэггүй. Хувь хүнийхээ хэн болох үнэ цэнийг бусдаас хайх нь хэзээ ч амжилт олдоггүй.
Амжилтын танд өгдөг амар тайван нь мөн найдваргүй аж. Та төгс бус учраас таны олж авах ямар ч амжилт нь ямар нэгэн алдааг араасаа дагуулдаг. Амжилтаас ирэх мэдрэмж нь түр зуурынх. Та удалгүй дараагийн амжилтыг хайж эхлэх болно. Иймээс Есүс таны зөвтгөл болсон гэсэн бодит байдал бол үнэхээр үнэ цэнэтэй аж. Зөвт байдал болон үнэ цэнээ нотлох гэсэн хэрэгцээнээс маань Түүний нигүүлсэл биднийг мөнхөд чөлөөлжээ. Тиймээс бидэнд аль хэдийнээ хөндлөнгөөр өгөгдсөн зүйлийг хэвтээгээр хайхгүй байхыг өөрсдөдөө өдөр бүр бид сануулах хэрэгтэй. "Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, Үнэн зөвийн үр дүн нь Үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно" (Исаиа 32:17). Тэрхүү зөвт байдлыг зөвхөн Христээс л олж авах боломжтой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More