Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 10 дахь өдөр

Баяр хөөрийг бүрдүүлэгч эд эс бол талархалтай байдал мөн. Эрхээ шаардагч, гомдоллогч хүмүүс хэзээ ч асар их баяр хөөртэй байдаггүй болохыг та анзаарсан уу?

Би үргэлж үүнийг өөртөө авч явдаг ч байсан болоосой. 

Энэ нь амьдралыг үзэх үзлийг маань хэлбэржүүлдэг ч байсан болоосой. 

Энэ нь хүслийг минь удирддаг ч байсан болоосой. 

Энэ нь 

зүрх сэтгэлийн маань төрөлхийн дур хүсэл маань байсан ч болоосой. 

Таны хязгааргүй нигүүлслийг 

санах нь 

гуншигнахыг минь чимээгүй болгодог ч байсан болоосой. 

Таныг магтах нь, 

Танд найдах нь, 

Таны дотор амрах нь 

бүхий л гомдоллыг минь 

зайлуулдаг ч байсан болоосой 

гэж би ямар ихээр хүснэ вэ. 

Зүрх сэтгэл минь 

гуншигнахаас 

чөлөөлөгдөн 

талархалаар 

удирдагдах юм бол, 

Надад Таны нигүүлсэл л хэрэгтэй: 

санах нигүүлсэл, 

харах нигүүлсэл, 

даруу баяр хөөрөөр дүүрсэн зүрхийг 

өөрөөсөө гаргагч тийм л нигүүлсэл надад хэрэгтэй. 

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү