Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 14 дахь өдөр

Та өнөөдөр бүү шантараарай. Та "хэрэв ингэсэн бол" болон "хэрэв ийм зүйл болсон бол" зэрэгээ таныг хайрлагч бас бүхнийг захирагч Нэгэний гарт үлдээгээрэй.

Библийн дагуух болон теологийн мэдлэгийг олж авсан хэн ч гэсэн нэг зүйлд итгэлтэй байж болно-Бурхан таныг төөрөгдүүлэх болно. Таны туршлагыг зөвхөн хязгаарлагдмал байдлаар тайлбарлах чадварыг теологи тань танд олгох болно. Бичээсийн тушаалууд, зарчмууд, судлалууд нь амьдралынхаа учрыг олох хүсэлтэд тань хэсэгхэн газарт л таныг хүргэдэг. Юу болоод байгааг та зүгээр л ойлгохгүй үе танд гарах болно. Үнэндээ, Өөрийгөө сайн Бурхан хэмээн тунхаглагч Нэгэний амьдралд тань авч ирж буй зүйлс тийм ч сайн мэт санагдахгүй үетэй та нүүр тулах болно. Энэ нь магадгүй муу, маш муу зүйлс мэт санагдаж болох юм. 

Одоо, хэрэв итгэл тань өнгөрсөнөө, одоогоо, ирээдүйгээ бүрэн ойлгох чадварт тань үндэслэсэн байх юм бол төөрөгдөх үе тань итгэлийг сул дорой болгох үе болон хувирах болно. Үнэндээ, танд зөвхөн хоёрхон сонголт өгөгдөөгүй-бүхнийг ойлгон улмаар амар тайван дотор байх эсвэл багахан ойлголттой байж санаа зоволтоор тарчлагдах. Гуравдахь арга зам гэж байдаг. Энэ бол жинхэнэ библийн дагуух итгэлийн дагуух арга зам юм. Өөрийнхөө хайрлагч гартаа таны бүхий л "хэрэв ингэсэн бол" болон "хэрэв ийм зүйл болсон бол" зэргийг атгаж байдаг Тэр Нэгэний мэргэн ухаанаас амралтыг олж авахад жинхэнэ амар тайван оршдог хэмээн Библи бидэнд хэлдэг. Эдгээр тайтгаруулах үгсээр Исаиа үүнийг гайхалтай дүрсэлсэн байдаг: "Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана" (Исаиа 26:3). 

Ямар ч хүнд хэцүү асуудлуудаас болж өсч, унадаггүй амарт тайван болох жинхэнэ, тэсвэртэй, удаан оршигч амар тайван нь бүхий л бүрэлдэхүүнүүдийг ойлгох хүртлээ амьдралаа хэсэгчлэн салгахаас ирдэггүй. Та энэ бүхнийг хэзээ ч бүрэн ойлгохгүй учир нь Бурхан таны сайн сайхны төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө заримыг нь нууц хэвээр хадгалдаг. Тэгэхээр амар тайван нь зөвхөн итгэхээс л, амар тайвныг тань хулгайлах гээд байдаг бүхий л зүйлсийг маш болгоомжтойгоор хяналтандаа байлгадаг Тэр Нэгэнд итгэхээс л ирдэг. Эмх замбараагүй байдал мэт харагдах зүйлсийг Тэр мэддэг, Тэр ойлгодог бас Тэр эдгээрийг хянаж байдаг, Түүний хувьд гэнэтийн зүйл гэж хэзээ ч байдаггүй, Тэр хэзээ ч төөрөгддөггүй, Тэр хэзээ ч санаа зовж, нойроо алддаггүй, амрахаар Тэр хэзээ ч ажлыг хойш нь тавьдаггүй, өөр нэг зүйлийг хийгээд завгүй байгаагаасаа болоод Тэр хэзээ ч аливаа зүйлийг орхигдуулдаггүй бөгөөд Тэр хэзээ ч тал тохой татдаггүй. 

Та өөрөө өөртөө Тэр ямар ухаалгаар, хайрын дагуу хяналт тавьдаг болохыг дахин дахин сануулдаг байх хэрэгтэй, энэ нь таны амьдралыг тэр даруйд ойлгомжтой болгох учраас биш, харин бидний хүн бүрийн мэдэрдэг тэр л мөчтэй нүүр тулах үед-амьдралд ойлгогдохгүй зүйл асар олон байгаа мэт санагдах үед танд амралт, амар тайвныг өгөх учраас юм. 

Бичээс

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү