Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 9 дахь өдөр

Итгэгч хүмүүсийн хувьд айдас бол үргэлж Бурхан Хэн болох талаарх марталт байдаг. Хэрэв Бурхан хамгийн дээд эрх мэдэлт Нэгэн бөгөөд Түүний хууль төгс, ухаалаг, зөвт бөгөөд сайн юм бол та яагаад айдаг вэ?

Иудагийн хаан болох Хезекиагийн үгс хэдэн зууны өмнө айдас төрүүлэм үед анх хэлэгдэж байсан шигээр өнөөдөр ч үнэн хэвээр цуурайтсаар байдаг. Ассирийн хүчирхэг хаан Сеннахериб Иудаг булаан эзэлсэн байлаа. Хезекиа бэлтгэлээ базаан, Иудаг тулаанд бэлтгэн зэвсэглэсэн байсан хэдий ч үүгээр түүний хийсэн зүйл дуусгавар болоогүй байлаа. Тэрээр илүү онцгой асуудлуудтай хүмүүст анхаарлаа хандуулсан. Энэ л үед Бурханы хүмүүст ихэнхдээ айдас ирдэг болохыг мөн айдас хаанаас ирдэг болохыг тэрээр мэдэж байжээ. Эдгээр хүнд хэцүү үед л ихэнхдээ Бурханы хүмүүс сандралддаг учир нь тэд хувь хүнийхээ хувьд хэн болохоо мартсан байдаг. Тэд өөрсдийгөө Бурханы хүүхдүүд болохоо, Бурхан Өөрийнхөө хэмжээлшгүй хүч, алдрын дотор оршдог болохыг мартдаг. Тэгэхээр энэ мөчид, тэрээр зүгээр л сайн хаан, чадварлаг ахмад байх нь хангалтгүй болохыг; мөн тэрээр өөрийнхөө ард түмэнд ухаалаг пастор нь байх ёстойг Хезекиа мэдэж байв.

Тэд Ассирийн ширүүн довтолгоонд бэлтгэх явцдаа, Иудагийн ард түмэнд эр зориг, дайны туршлага, зэвсгийн чадвараараа тулалдах болно гэдгийг Хезекиа бодуулахыг хүсээгүй. Тэрээр тэднийг мартаж боломгүй өөр нэгэн орцоор гайхамшигтайгаар ивээгдсэн болохыг нь тэдэнд мэдүүлэхийг хүсчээ. Тиймээс тэрээр ийнхүү хэлсэн, "Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан Эзэн бидэнд байна" (2 Шастир 32:7-8). 

"Миний нүүр тулж буй зүйлээс хэрхэн зоригийг олох вэ?" хэмээн та өөрөөсөө асуух үе гарах болно. Хезекиа танд хариултыг өгсөн байдаг: "Дээш хар тэгээд Бурхан Эзэнээ сана." Бурханы хүүхэд болохынхоо хувьд, таныг ганцаараа тулалдахаар тулаанд хэзээ ч орхидоггүй. 

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү