Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 13 дахь өдөр

Тийм ээ, энэ бол үнэн-таныг итгэмжгүй байх үед ч хүртэл Бурхан итгэмжтэй байсаар байх болно, учир нь Түүний итгэмжит байдал таны юу хийж байгаагаас биш харин Түүний Хэн болохоос хамаардаг.

2 Тимот 2:13: "Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна." Энэ эшлэл амьдралын огт өөр арга замыг, бидний ихэнхийн маань хувьд төрөлхөөс бус арга замыг дүрсэлдэг. "Амьдралыг мөрөн дээрээ үүр," "амьдралаа та цэцэглүүл эсвэл бусниул," "юу төлнө үүнийхээ дагуух сонголтыг хий," эсвэл "хараагаа сунгах хүн танд нэг ч байхгүй эсвэл өөрөөсөө бусдыг буруутга" гэх мэт амьдралын үзэл баримтлалд бид итгэх нь элбэг байдаг. Энэ үзэл бодолд та хувь заяаныхаа эзэн нь аж. Өөрийнхөө зөн совин, хүч чадал, олон жилийн туршид цуглуулсан мэргэн ухаан, танд өгөгдсөн төрөлхийн билэг авъяас, зан чанар, хэрсүү байдал зэргээс өөр түшиглэх зүйл танд ховор байдаг, чадвар тань зөвхөн булан тойроод юу байгааг л хардаг. "Та дэлхийн эсрэг" гэсэн арга замаар амьдрах нь үнэхээр айдас төрүүлэм зүйл. 

Гэвч энэ бүхнийг Бурханы гэр бүлд уригдсан болох тань орвонгоор нь эргүүлдэг. Энэ бол яаж амьдрах нь хамаагүй гэсэн үг биш, харин аюулгүй байдал тань таны итгэмжит байдлаас бус харин Түүний итгэмжит байдлаас олддог гэсэн үг аж. Танд найдаж болохгүй үед ч хүртэл Түүнд найдаж болно. Таныг итгэмжит бус, сайн бус байх үед ч хүртэл Тэр итгэмжит бөгөөд сайн Нэгэн байх болно. Та зөв, хамгийн шилдэг зүйлийг хийхгүй байх үед ч хүртэл Тэр зөвийг бас хамгийн шилдэгийг үйлдэх болно. Та ямар итгэмжгүй байсныг буруутгах нигүүлсэл илчлэх үед Тэрээр уучлахдаа итгэмжит Нэгэн. 

Хүссэнээ үйлдэх зөвшөөрлийг танд өгөхийн оронд, энэ үнэн нь үргэлжлүүлсээр байх сэдлийг танд өгөх ёстой. Хэзээ ч дутагддаггүй цорын ганц зүйл болох Эзэнийхээ итгэмжит байдалд хөрөнгө оруул хэмээн Түүний нигүүлсэл таныг дуудаж байдаг. 

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү