Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Өдөр бүр танд энэ хэрэгтэй. Та бид үүнгүйгээр амьдрах ямар ч боломжгүй. Энэ юу юм бол? Бидний доторх Ариун сүнсний оршихуй.
Сануулга тараагдах үед би хаана байснаа тийм ч сайн санахгүй байна. Хэлэлцүүлгийг би яагаад анзааралгүй өнгөрснөө ч сайн мэдэхгүй байна. Сайнмэдээг ойлгох ойлголт маань яагаад зовлонтой орон зайтай байсныг ч би тайлбарлаж чадахгүй. Теологийн маань зураглалд энэ зүйл яагаад байхгүй байсныг би танд хэлж чадахгүй хэдий ч энэ нь дутагдаж байснаар зогсохгүй, ийнхүү дутагдаж байсан нь Христитгэлт амьдралыг маань үнэхээр зовлонтой болгож байсан юм.
Бурханы хүүхэд болохынхоо хувьд амьдралыг үзэх теологийн тогтсон ойлголт маань энэ байсан: Нигүүлслээр дамжуулан Бурханы уучлал надад өгөгдсөн болохыг, мөнхийн улсад орох иж бүрэн тасалбар надад нигүүлслээр олгогдсон болохыг би сайн мэдэж байсан хэдий ч миний хийх ёстой зүйл бол мөн чанарыг мэдэх гэж би бодож байлаа. Гэмийг ялган салгаж, үүнийг амьдралаасаа тасдан хаяж, өөртөө үүнээс арай дээр, илүү библийн дагуух амьдралыг өгөх нь миний үүрэг хариуцлага байлаа. Би үүнийг хийхийг хичээсэн, надад итгээрэй; үүнийг хийхийг би хичээсэн бөгөөд энэ нь ямар ч боломжгүй болохыг нь олж мэдсэн юм. Би олон ч удаа бүтэлгүйтсэн. Амжилт олсоноосоо илүүтэйгээр бүтэлгүйтсэн нь олон байсан мэт санагдаж байна. Би улам илүү цөхөрч, сэтгэлээр унах болсон. Тоглох ямар ч чадваргүй тоглоомдоо төгс чадвартай нэгнээр байршуулагдсан мэт надад санагддаг байсан. Их сургуульд байхад минь бүх зүйл ойлгомжтой болсон үеийг би санаж байна. Өглөөний 6 цагт би тийм ч их хийхийг хүсээгүй чимээгүй цагийнхаа судлалыг хийж байхдаа ширээн дээрээ толгойгоороо налан ийнхүү уйлсан, "Таны надаар хийлгэхийг хүсэх зүйлийг би хийж чадахгүйнээ!" Тэгээд Библи судлалынхаа дараагийн бүлгийг уншсан бөгөөд Бурханы нигүүлслээр энэ нь Ром номын 8-р бүлэг байсан юм.
Дараах үгсийг агуулах тэр бүлгийг би дахин дахин уншин байсан: "Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно "(13-р эшлэл). Тэдгээр үгс толгойд минь ниргэлэх салют мэт байлаа. Гэмтэн болохынхоо хувьд зүгээр л Түүгээр уучлагдаад зогсохгүй хэрэгцээ маань ямар агуу болохыг Бурхан мэдэж байсан; Тэрээр миний зүрх сэтгэлд ирж, миний дотор орших шаардлагатай болсон, тэгэхгүйгээр би дахин төрсөн тэр нэгэн байх эсвэл хийх ёстой зүйлээ хийх боломжгүй байх байсан.
Ариун сүнсний оршихуй болон хүч миний дотор орших хэрэгтэй байсан учир нь гэм зүрхний минь хүслийг хулгайлдаг, нүдийг минь сохолдог, өвдөгийг минь сул дорой болгодог аж. Гэмийн гэм буруу л зөвхөн миний асуудал байгаагүй; мөн гэмийн төлөөсийг төлөх чадваргүй байдал минь байсан юм. Тиймээс Бурхан Өөрийнхөө хүүхдүүдэд буруутгагч, харааг олгогч, хүслийг өдөөгч, хүчийг олгогч Сүнсний оршихуйг нигүүлслээрээ өгдөг. Ариун сүнсний бэлгүүдийн талаар дурдсаныхаа дараа Паулын хэлсэнчлэн оновчтойгоор хэлэх өөр аргагүй: "Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө" (Ром 8:11).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More