Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Сэтгэл хангалуун байдал нь нигүүлслийг алдаршуулдаг. Сэтгэл хангалуун зүрх сэтгэл бол Өгөгчтэй сэтгэл хангалуун байгч бөгөөд дараагийн бэлгийг хүсэмжлэхээс чөлөөлдөгсөн зүрх сэтгэл байдаг.
Гэм бидний дотор маш онцгой зүйлийг хийдэг. Хамгийн түрүүнд энэ нь өөрсдийгөө хамгийн чухал нэгэн, амьдрал бидний төлөө байх ёстой мэт болгоход хүргэдэг. Өөрөө өөрсөд дээрээ төвлөрсөн байдалдаа бид бүгдээрээ хүслүүд, хэрэгцээнүүд, мэдрэмжүүд дээрээ л үндэслэдэг учир нь бидэнд аль хэдийнээ өгөгдсөн олон гайхамшигт ивээлүүдийг олж харахаасаа илүү байхгүй зүйлээ юунаас ч илүүтэйгээр хардаг, ийнхүү харах гээд байх нь элбэг байдаг. Гэвч ингээд л дуусчихдаггүй; учир нь бид өөрөө өөр дээрээ л анхаарлаа төвлөрүүлсэн, тооцоо бодох гээд байдаг, байнга өөрсөддөө байгаа эд зүйлсээ бусдынхтай харьцуулдаг аж. Энэ бол сэтгэл хангалуун бус, атаархуу амьдрал юм. Атаархуу байдал нь үргэлж хувиа хичээсэн байдаг.
Үүний адил ач холбогдолтой гэмийн бидний дотор үйлддэг хоёрдагч зүйл гэж байдаг. Энэ нь зөвхөн босоогоор л олж авах боломжтой зүйлийг хөндлөнгөөс хайхад биднийг хүргэдэг. Тиймээс бид бүтээлээс амьдрал, найдвар, амар тайван, амралт, сэтгэл хангалуун байдал, хэн болохоо, утга учир болон зорилго, дотоод амар тайван болон үргэлжлүүлсээр байх урам зоригийг хайдаг. Асуудал гэвэл бүтээлээс эдгээрийг бидэнд өгч чадах зүйл гэж нэг ч байхгүй. Зүрхийг маань дүүргэхийн тулд бүтээл огтхон ч бүтээгдээгүй юм. Зүрх сэтгэлийг тань дүүргэж чадах цор ганц Нэгэн болох Түүн рүү заах хуруу байхаар бүтээл бүтээгдсэн аж. Өнөөдөр олон хүн бууж өгч, бүтээлийг ямар нэгэн арга замаар өөрсдийнхөө аврагч болоочээ хэмээн зөвхөн Бурханы өөрсдөд нь өгөх чадвартай зүйлийг асуух болно.
"Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад хувь ногдол минь юм" (Дуулал 73:25-26). Энэ бол сэтгэл хангалуун байх нууцыг олж мэдсэн эрийн үгс аж. Өгөгчийн талаар та сэтгэл хангалуун байх үед, учир нь Түүний дотор та хайж байсан амьдралаа олсон, ихэнх хүмүүсийн хувьд урам хугарам оршихуй нь байгч сэтгэлээ хангах гэсэн шунахай хүслээсээ чөлөөлөгдсөн. Тиймээ, Түүний дотор л жинхэнэ амралтыг зүрх сэтгэл тань олж авдаг гэдэг нь үнэн.
Нигүүлслийн үзэсгэлэнт үр жимсүүдийн нэг нь гэвэл-шаардахаасаа илүүтэйгээр магтаалыг өгөгч, хүсэх санаа зоволтоос илүүтэйгээр талархалтай байдлын баяр хөөрийг өгөгч сэтгэл хангалуун зүрх сэтгэл мөн. Бидний хувьд нигүүлсэл, ганцхан нигүүлсэл л ийм амар тайван амьдралыг боломжтой болгодог. Тэрхүү нигүүлслийг та өнөөдөр олж авахыг хүсэхгүй байна гэж үү?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More