Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 4 дахь өдөр

Хамгийн шилдэг теологи нь нууцлаг зүйлсийг амьдралаас тань авч чаддаггүй, тиймээс бүхнийг захирагч, нууцлаг зүйл гэж үгүй Нэгэнд найдахаас амралт ирдэг.

Гэртээ хурдан ир хэмээн тэр нэгэн өглөө тэрээр надад хэлэх үед түүний хоолой чичирхийлэн байсан. Миний эхнэр Лүэлла сэтгэлийн маш их хаттай эмэгтэй. Тэрээр тийм ч амархан сэтгэлээр унадаг хүн биш. Бидний нүүр тулах зүйл үнэхээр ноцтой болохыг нь би мэдсэн учир нь тэрээр үнэхээр сэтгэлээр унасан байсан. Би зургаан цагийн зайтай газарт байсан бөгөөд туслахынхаа хамтаар би гэр лүүгээ сандран буцсан. 

Манай охин Николь урьд шөнө ажлаасаа орой тараад өмнө нь алхдаг л байсан шигээ гэр рүүгээ алхаж явсан. Согтуу, жолооны үнэмлэхгүй жолоочийн жолоодож байсан машин явган хүний замыг давж Николыг хананд шахсан осол болсон байв. Тэрээр маш аймшигтай бэртлүүдийг авсан нь аарцагны ясандаа арван нэгэн бэртэл, дотуур цус алдалт байсан юм. Би эмнэлэг дээр арай гэж ирээд Николын түргэний өрөө рүү алхаж байх үедээ ямар ч эцэг хүний хийх зүйлийг хийсэн. Би нурж унасан. Би Николын оронд түүнтэй хамт хэвтэн, тэрээр намайг сонсож байгааг сайн мэдэхгүйгээр ийнхүү хэлсэн, "Аав нь байна, чи ганцаараа биш, Бурхан ч бас чамтай хамт байгаа шүү." 

Би тэр өрөөнд орох үед бүх дэлхий тэр чигээрээ харанхуй болсон мэт байсан. Миний зүрх, "Яагаад, яагаад, яагаад?" хэмээн уйлан байсан. Хэрэв энэ нь миний сонголт байсан бол хүүхдүүдийнхээ алийг нь ч би ийм зүйлтэй нүүр тулаасай гэж хүсэхгүй байх байсан. Хүүхдүүдийнхээ аль нэгийг би сонгох шаардлагатай байсан бол Николийг лав би сонгохгүй байсан; тэрээр маш эмзэг харагдаж байсан. Хормын төдийд бид амьдралыг орвонгоор нь өөрчлөхүйц нууцлаг зүйл рүү нэвтрэн орсон бөгөөд бидний тохиролцох боломжгүй теологи маань тэрхүү нууцлаг байдлыг авч хаяагүй. Николь маш сайн эдгэрсэн хэдий ч дөрвөн жилийн турш бие сэтгэлийн зовлонг бид эдэлсэн. 

Амьдрал маань хянах боломжтой зүйл гэдэг бодлоосоо би зуурсаар байлаа. Николын осол Бурханы хувьд гэнэтийн бас айдас төрүүлэм зүйл байгаагүй гэдэг бодол биднийг дахин дахин тайтгаруулсаар ирсэн. Бурханы хувьд нууцлаг зүйл гэж байдаггүй болохыг та харж байна уу. Тэр хэзээ ч гэнэддэггүй. Гэнэтийн зүйлийг хэрхэн шийдвэрлэхээ Тэрээр маш сайн мэддэг. Даниел 2:22 дахь үгс надад үнэхээр таалагддаг: "Харанхуйд юу буйг Тэр мэддэг. Гэрэл Түүнтэй хамт оршдог." 

Харанхуйд байх үед тань Бурхан тантай хамт байдаг учир нь Тэрээр таныг хэзээ ч орхихгүй. Харанхуй тань Түүний хувьд харанхуй биш аж. Нууцлаг зүйлс тань Түүний хувьд нууцлаг биш аж. Гэнэтийн зүйлс тань Түүний хувьд хэзээ ч гэнэтийнх байдаггүй. Таныг хамгийн ихээр төөрөгдүүлдэг зүйлсийг ч хүртэл Тэрээр сайн ойлгодог. Нууцлаг зүйлс тань Түүний хувьд нууцлаг биш байгаад зогсдоггүй та бидний хувьд нууцлаг зүйлсийг Тэрээр бүгдийг нь хянадаг Нэгэн. 

Тэрээр таны харанхуй гэж хардаг зүйлсийг гэрэл гэж хардаг Нэгэн байдаг болохыг та өнөөдөр санаарай. Үүнийг та санах үедээ, Тэр бол ухаалаг, сайн, үнэн, хайрын дагуух, итгэмжит гэдгийг тодорхойлогч Нэгэн болохыг ч бас санаарай. Тэрээр Өөрийнхөө нигүүлсэнгүй гартаа таныг болон нууцлаг зүйлсийг тань атгадаг учир нь харанхуй хаалгаар тань нэвтрэх үед ч хүртэл та амралтыг олж авах боломжтой юм. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү