Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар
Хэрэв мөнх амьдрал бидний төлөвлөгөө юм бол энэхүү ахархан хормын төлөө хэрэгцээ, хүслээ хязгаарлах нь үнэхээр ойлгомжгүй зүйл мөн.
Библи бол биднийг агуу амьдралд дуудах агуу ном-гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Энэ нь ертөнцийн үүслээс ч өмнөх зүйлс, мөнхийн амьдралын хэдэн мянган жилийн талаар бодоход таныг дуудах замаар ухааны тань уян хатан байдлыг сунгаж байдаг. Зөвхөн энэ л хормын төлөө амьдрахыг Библи танд зөвшөөрдөггүй. Энэ нь танд бодол санаа, хүслүүд, үгс болон үйлдлүүдээ ямар ч үед таниас зуурах эмх замбараагүй бодол санаа, сэтгэл хөдлөл эсвэл хэрэгцээнд хүргэн агшаах орон зайг гаргадаггүй. Тухайн хоромд бодол санаа тань үнэндээ чухал биш хэдий ч чухал зүйл мэт санагдаж болох юм. Тухайн хоромд хэрэгцээ тань үнэндээ тийм ч их шаардлагагүй хэдий ч маш их шаардлагатай мэт санагдаж болох юм. Эхнээс төгсгөл хүртэл холбогдсон тийм амьдралаар амьдрахаар бид бүтээгдсэн. Бид ийнхүү амьдрахаар бүтээгдсэн учир нь, эхлэл төгсгөлийг захирагч, биднийг бүтээсэн, Түүний төлөө бид бүтээгдсэн тэрхүү Бурхантай ямарч зүйлийг хийсэн холбоотой байхын тулд ажээ.
Мөнхийн улсын хараатайгаар амьдрах нь тийм ч амар зүйл биш. Амьдрал агшин бүрээр агшин байдаг. Энэ гэрлэн дохиогоор гарах, маргаанд ялах эсвэл энэхүү бэлгийн хүслээ хангах нь амьдралын хамгийн чухал зүйл мэт санагдах үе ирдэг. Тэр шинэ гутлыг эсвэл аравхан минутын зайтай стейкийг худалдан авах хүртэл аз жаргал, сэтгэл хангалуун байдал маань агших үе ч бас гардаг. Хэн болох маань, Бурханы Хэн болох нь, энэ бүхэн хаашаа чиглэн буй нь тухайн хоромын төдийх бодол санаанууд, сэтгэл хөдлөлүүд, хэрэгцээнүүд рүү агших нь бий. Бурханы түүхийн тэг дунд нь төөрөх үе ч бидэнд гардаг. Бид ухаанаа, зүг чигийн мэдрэмжээ, Түүний Хэн болох дурсамжаа алддаг.
Бидний олж авбал зохих зүйл нь үүгээр зогсдоггүй, мөнхийн улсын төлөө Христ Есүс дотор бид бүтээгдсэн бас дахин бүтээгдсэн гэдгийг маань Бурхан бидэнд сануулж байдаг. Тухайн хоромын төдийх эд баялгыг хураахын төлөө бүү амьдар хэмээн Тэрээр бидэнд сануулдаг: "Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа" (Матай 6:19-20).
Энэ талаар бодоод үз: Хэрэв Бурхан танд аль хэдийнээ тэнгэрулсад байх орон зайг гарган өгсөн юм бол тэнд хүрэх хүртлээ хэрэгцээтэй бүхий л нигүүлслийг Тэрээр танд аль хэдийнээ өгсөн гэсэн үг эсвэл үүнгүйгээр та тэнд хэзээ ч хүрч чадахгүй. Тогтвортой бус, амархан сатаарах зүрх сэтгэлд маань өгөгдөх нигүүлсэл гэж байдаг. Өөрөө өөрийгөө л гэсэн бодол санаа, анхаарал төвлөрүүлэлт сул байдлаас маань нигүүлсэл биднийг аврах болно. Мөнхийн Бурхан танд Өөрийнхөө мөнхийн нигүүлслийг олгодог бөгөөд тэгснээрээ та мөнхийн хараатайгаар амьдрах боломжтой болох юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.
More