Шинэ жил, Шинэ нигүүлсэлЗагвар

New Year, New Mercies

15-с 2 дахь өдөр

Амьдралынхаа учрыг нь олсноос бус харин таны сайн сайхны болон Өөрийнхөө алдрын төлөө бүхнийг зохицуулсан Тэр Нэгэнд найдахаас амралт ирдэг.

Их дэлгүүр рүү бид хоёр хүүгийнхээ хамт явж байх үед яагаад ч юм бэ бүү мэд гурван настай хүү маань ийнхүү асуусан, "Ааваа, хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээсэн юм бол Тэрээр гэрлийн шонг ч бас бүтээсэн үү?" Дуусашгүй "яагаад" гэсэн асуултыг хүүхдүүд нь тэднээс дахин дахин асуух үед бүхий л эцэг эхчүүд өөрсдөөсөө ийнхүү асуудаг байх гэсэн бодол надад төрсөн: "Энэхүү харилцан ярианд яг одоо хаана байгаагаасаа хэрхэн бид хаана хүрэх ёстой газартаа хүрэх вэ?" эсвэл "Яагаад тэр надаас байнга 'яагаад' гэж асуух ёстой юм бол?" 

Мэдэх, ойлгох гэсэн гүн хүсэл хүн төрөлхтөнд байдаг. Аливаа зүйлсийн учрыг олохыг хичээхэд бид өдөр бүр бодол санааныхаа ихэнх цагийн зарцуулдаг. Зөн совингоороо бид амьдардаггүй. Бид амьдралаа байгаа тэр чигээр нь зүгээр л орхичихдоггүй. Бид бүгдээрээ теологичид. Бид бүгдээрээ гүн ухаантнууд. Бид бүгдээрээ иргэншил бол бидний түүх гэдгийн учрыг олохыг хичээн өөрсдийнхөө амьдралын довыг ухах археологичид мөн. Энэхүү Бурханаар бүтээгдсэн сэтгэхүйн сэдэлт нь гайхамшигтай, ер бусын задлан шинжлэх бэлгийг дагуулдаг. Энэхүү шаардлага, эдгээр бэлгүүд нь биднийг бусад бүтээлээс тусгаарладаг. Эдгээр нь ариун, Өөр рүү нь биднийг татахын тулд Бурханаар бүтээгдсэн тэгснээрээ бид Түүнийг таньж мэдэн, Түүний оршихуй болон хүслийн дагуу өөрсдийгөө ойлгох боломжтой болдог. 

Гэвч нүгэл эдгээр шаардлага, бэлгүүдийг аюултай зүйл болгон хувиргадаг. Учрыг нь бүгдийг олох замаар зүрх сэтгэлээ олох боломжтой хэмээн бодуулахад энэ нь биднийг сорьдог. Энэ бол "би ганцхан үүнийг эсвэл тэрийг л ойлгочих юм бол би аюулгүй байх болно" гэсэн амьдрах арга зам мөн. Гэвч энэ нь хэзээ ч амжилтад хүрдэггүй. Хамгийн гайхалтай үедээ ч хүртэл үл ойлгогдох зүйл; зарим үед зовлонтой үл ойлгогдох зүйлс ч хүртэл амьдралд тань байсаар байх болно. Бид бүгдээрээ л бага зэрэг ойлгомжтой байх хэдий ч сайн зорилгыг агуулахгүй мэт санагдах зүйлстэй нүүр тулах нь бий. Тиймээс бүхнийг ойлгох гэсэн хүсэлтэд амралт оршдоггүй. Үгүй, бүхнийг ойлгогч, Өөрийнхөө алдар болон бидний сайн сайхны төлөө бүхнийг захирагч Нэгэнд найдахаас амралт ирдэг. 

Дуулал 62:5-7-с илүү тэрхүү амралтыг тодорхойлсон хэдхэн бичээс байдаг: "Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм. Зөвхөн Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз. Би ганхахгүй. Бурханд миний аврал ба алдар, Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг." 

Мэдэж болохгүй зүйл юу болохыг мэддэг ч байсан болоосой гэж хүсэх үед амралт ирдэг. Мэддэг Нэгэн гэж байдаг. Тэр танд хайртай бөгөөд Тэрээр таны сайн сайхны төлөө таны үл ойлгох зүйлсийг захирдаг.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, New Mercies

Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/-с үзнэ үү