Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 31 дахь өдөр

Өвийн бэлэг

Америк дахь хамгийн том сүмүүдийн нэг болох сүмийн пастор Крейг Грошел, сүүлийн үед миний маш ихээр бодож байсан асуултыг тавьсан: "Бурханаас өгөгдсөн ивээлүүдээс хүлцэл өчдөг ганцхан ивээл нь яагаад эд баялаг юм бол? "

Энэ бол үнэхээр оновчтой асуулт. Би үүний хариултыг мэднэ гэж бодож байна: Ихэнх хүмүүс эд баялаг үнэхээр Бурханы ивээл гэдгийг ойлгодоггүй!

Бид баялагтай холбоотой хордуулагч дуу хоолойгоор дүүрэн соёлд амьдардаг. Эдгээр дуу хоолойнууд нь аливаа зүйлийг зөв арга замаар хийх, шаргуу хөдөлмөрлөснөөр амжилтанд хүрэх талаар биднийг буруутгахыг хичээдэг. Тэдгээр дуу хоолойны шивнэдэгчлэн бүтээмж, бүтээлч байдал маань биднийг амжилтанд хүргэх үед бид сэтгэл дундуур байх ёстой.

Гуч хоногийн өмнө та энэ аяныг Номлогчийн үгс 5:19-ийг судлах байдлаар эхлүүлсэн. Одоо та бүтэн тойрог тойрсон. Та өвийн хүч чадлын талаар, танаас хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх тэр зүйлийг бүтээх анхны алхмуудыг хэрхэн хийх талаар суралцсан. Энэ бол Соломоны хэлсэн үгийг эргэн харахад тохиромжтой цаг мөч юм: Эд баялаг ба хөрөнгө бол Бурханы бэлэг юм! Тэдгээр нь шударга хөдөлмөрийн шагнал мөн.

Тэрхүү үнэн дотор урагшил.

Эд баялаг бол муу ёрын сүнснийх гэж хэлж буй дуу хоолойн эсрэг явахад би таныг дуудаж байна. Та эд баялаг бүтээж, нэр төртэйгөөр тэтгэвэрт гараасай гэж би хүсч байна. Гэр бүлийнхээ модоо өөрчилж, нийгэмдээ бүрэн өөрчлөлтийг авч ирдэг нэгэн байгаасай гэж би танд хүсч байна. Хэрэв тэд өргүй, Түүний зарчмуудын дагуу Бурханы мөнгийг зарцуулдаг байх юм бол Бурханы хүмүүс Бурханы хаант улсын төлөө юу хийж чадах талаар бодохыг би таниас хүсч байна!

Та бол Бурханы хаанчлалд эд баялаг бүтээхээр дуудагдсан нэгэн болохыг санаарай. Би таныг зөвхөн өөрийгөө л аз жаргалтай байлгахын тулд эд зүйлсийг овоолох эсвэл ашиглахыг хүсээгүй юм шүү. Баялагийг бий болгохын гол утга учир нь өмчлөлд биш, харин хариуцлага юм. Үүний гол зорилго нь та баяжих биш юм; Бурхан бол баян бөгөөд Түүний алдарын төлөө та тэр баялгийг удирддагт гол утга учир нь оршдог.

Энэ бол Өвийн аяны гол санаа юм. Та эдгээр чимээгүй цагийн судлалыг хийх замаар хамгийн эхний алхмаа амжилттайгаар хийлээ. Одоо зөвхөн урагшаа алхсаар байгаарай!

o Өвийн аяны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл daveramsey.com/legacy-д зочилно уу.

Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү