Өвийн аянЗагвар
Бусдад ивээл болохоор ивээгдсэн
Нээлттэй гар, атгаастай гарын хоорондох ялгааг дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс маш сайн ойлгодог. Эхнийх нь урьсан, нөгөө нь хүчирхийлэл, уур хилэнг бэлэгддэг. Доктор Билли Грахам нэгэн удаа ингэж хэлсэн байдаг, "Бурхан бидэнд хоёр гар өгдөг: нэгээр нь хүлээн авахын тулд, нэгээр нь өгөхийн тулд." Өвийн аян дээр хоёр гар хоёулаа нээлттэй байх ёстой.
Эхлэл номонд аль эрт нээлттэй гарын талаар Библид онцлон тэмдэглэсэн байдаг. Бурхан Абрамыг (хожим нь Абрахам гэж нэрлэсэн) шинэ газар нутаг руу удирдах үедээ Тэрээр түүнийг агуу үндэстэн болгохоо амласан. Гэхдээ Абрахамын ивээл нь бусдад мөн ивээл болох болно гэж Тэр бас хэлсэн юм. Тэр бусдад ивээл болохоор ивээгдсэн юм.
Бид ч бас бусдад ивээл болохоор ивээгдсэн хүмүүс. Тийм ч учраас та биднээс тэдэн рүү одоогоос тэр цаг үе рүү нүүдэг. Бурхан таныг амиа аргацаахын төлөө тэмцэлдсэн амьдралаас гэр бүлийн модыг тань өөрчилж, ертөнцийг өөрчлөхүйц гайхамшигт өгөөмөр амьдрал руу хөтөлдөг.
Ариун Сүнсний сахилгажуулалт гэдэг номонд Даллас Виллард итгэгчид эд баялаг бол муу ёрынх гэсэн худалд бүдрэх аваас, тэд өөрсөддөө байгаа бүхнээ бусдад тараан өгөх болно. Бурханы хаанчлалын төлөө ашиглах юу ч үлдэхгүй, харин нөгөө тал нь харанхуйн хүрээг өргөжүүлэхийн тулд сайн санхүүжилттэй болох болно хэмээн тайлбарласан.
Хэрэв Христэд итгэгчид үүрэг хариуцлагаасаа зайлсхийвэл бид маш том хоосон орчинг үлдээдэг. Шумуулын торыг худалдаж авч чадахгүй. Цэвэр усны худаг ухагдахгүй. Вакцин хийгдэхгүй. Хүүхдүүд хоол идэхгүй. Сатан эдгээрийг хүмүүсийн төлөө хийдэггүй учраас хэрэгцээнүүд хангагдаж чадахгүйд хүрэх болно.
Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер нэгэнтээ ийнхүү хэлжээ, "Хэрвээ тэр зөвхөн сайн санаатай л байсан бол сайн самари хүнийг хэн ч санахгүй. Түүнд бас мөнгө байсан юм." Бурханы арга замаар мөнгө зарцуулах нь ухаалаг удирдлагыг шаарддаг ч нээлттэй гарыг бас шаарддаг.
Абрахам шиг та ч бас бусдад ивээл болохоор ивээгдсэн юм. Бурханаас энэ нь яг ямархуу байдалтай болохыг-хэрхэн амьдрахыг-өвийн аянаар тань харуулахыг гуйн залбираарай.
Бурхан энэ бүгдийг эзэмшдэг. Бид бол менежерүүд. Бидний цаг зав, авьяас, нөөц баялгууд, харилцаа холбоонууд-бүгдээрээ-Бурханаас өгөгддөг бэлгүүд бөгөөд Тэрээр эдгээрийг хэрхэн ашигласан талаарх хариуцлагыг бидэнтэй тооцох болно. Өвийн аян нь таныг Бурханы Үгэнд гүн гүнзгий шумбуулж, эд баялгийн талаарх Өөрийнхөө харааг, хувийн болон гэр бүлийн өвийг тань танд илчлэн харуулж, Тэрбээр Өөрийнхөө хаант улсыг өргөжүүлэхийн тулд таныг хэрхэн ашиглахыг хүсдэг болохыг илчлэн харуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг daveramsey.com/legacy-с үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More