Өвийн аянЗагвар
Сэмхэн өглөг
Өгөх гэдэг нь мөнгийг ялсан хүмүүсийн шинж чанар юм. Тийм ч учраас бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэгддэг. Тэр бол өгөөмрөөр өгдөг нэгэн. Тэр өөрийн Хүүг өгсөн (Иохан 3:16). Тэр хүүхдүүдээ хангалуунаар ерөөдөг. Үүнчлэн өөрийнх нь хүмүүс ч гэсэн өгөөмөр байгаасай гэж Тэр хүсдэг.
Бид бага зэрэг хувиа хичээгчдийн нийгэмд амьдарч байгаа болохоор энэ бол чухал асуудал. Хүн өөртөө зориулж эд хөрөнгө хураачих гээд байдаг талтай ч гэсэн, Бурхан биднийг Түүний зан чанар, өгөөмөр байдлын тусгал байхаар дуудсан. Үнэндээ, итгэмээргүй хувиа хичээсэн байдлын ерөндөг бол итгэмээргүй өглөгч байх явдал юм.
Гэхдээ бас бид хэрхэн өгч байгаадаа болгоомжтой хандах хэрэгтэй. Матай 6:3–4 эшлэлүүдэд Есүс биднийг сэмхэн өгдөг нэгэн байхыг ятгасан. Тэр хэлэхдээ өглөг нь харагдахын тулд бус харин нууц байх хэрэгтэй гэжээ. Үүний учир нь гэвэл, хэрэв бид мэдэгдэхгүйгээр өгвөл хүмүүс "Бурхан үүнийг хийсэн" гэж ярьдаг. Ингэснээр Тэр өөртөө алдрыг авдаг. "Өвийн аян"-ы өглөг сэдвийн гол зорилго үүнд оршиж байгаа юм.
Үнэнийг хэлэхэд би энэ асуудалтай тэмцэлддэг. Би олны анхаарлын төвд орох нь олонтаа тохиолддог. Би үнэхээр өгөх дуртай. Байшин барилга дээр миний нэр бичээстэй байгаасай гэж боддогоо нуух юун. Гэхдээ энэ бол аюултай бодол, ингэснээр би зөвхөн өөр дээрээ төвлөрч байна. Тийм учраас би ихэнх өглөгөө болж өгвөл нууцаар өгөхийг чармайдаг. Энэ нь миний өгөх сэдлийг цэвэр хадгалаад зогсохгүй, Бурханы авах зохистой хүндлэлийг Түүнд өгч байгаа явдал юм.
Өг, гэхдээ зөвт сэдлээр. Нууцаар өгдөг бай, тэгвэл Бурхан үр дүнг хэрхэн ашиглаж буйг хараад та баяртай байх болно.
Одоо онцгой тохиолдлуудыг харцгаая. Заримдаа таны өглөг нь өөр хэн нэгэнийг өгөхөд түлхэц болж болох юм. Таны нөлөөлөл бусдад том өөрчлөлт авч ирэхүйц байр сууринд та байдаг байж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд зохиогч Чарьлз Дикенсийн өгсөн дараах зөвлөгөөг дагасан нь дээр байдаг. "Хийж чадах бүх зүйлээ хийгээд, аль болох багахан шуугиан тарьсан нь өлзийтэй."
Жинхэнэ өглөг Бурхан бидний амьдралд өгсөн дуудлагын тусгал боловч өөрт байгаа бүхнээ өгөхөөс өмнө төлөвлөж, бодож үзэх шаардлагатай. "Өвийн аян" таныг өгөх чухал шалгуурууд болон өгөөмөр амьдралд тустай шалгарсан төлөвлөгөөгөөр аялуулах болно. Илүү ихийг дараах хаягаар орж үзнэ үү. daveramsey.com/legacy.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More