Өвийн аянЗагвар

Гэр бүлийн Үндсэн хууль
Өнөөдөр зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгөө гэр бүлдээ үлдээхийн оронд ашгийн төлөө бус эсвэл ямар нэгэн байгууллагад үлдээх нь илүү сүнслэг зүйл гэж хэлдэг. Гэхдээ энэ бол ташаа ойлголт юм. Хэрэв хүүхдүүд тань Есүсийг хайрладаг бол, Бурханы арга замаар мөнгийг хэрхэн захиран зарцуулахыг нь та тэдэнд зааж сургасан бол хойч үедээ эд хөрөнгөө үлдээх нь танд ямар ч асуудалгүй байх болно.
Гэхдээ хүүхдүүдээ сайн нөхцөл байдалд үлдээх нь таны үүрэг. Тэрхүү үүрэг хариуцлагаа биелүүлэх ёс суртахууны хүч чадлыг та тэдэнд суулгах хэрэгтэй. Эд баялаг тэднийг устгахгүй байх болно гэдэгт, мөн тэд Бурханы төлөвлөгөөг дагах болно гэдэгт та ямар ч эргэлзээгүй итгэлтэй байхад шаардлагатай бүх зүйлийг хийх ёстой.
Эдгээр үнэт зүйлсийг хүүхдүүдийнхээ амьдралд бий болгох нэг шилдэг хэрэгсэл бол гэр бүлийн үндсэн хууль юм. Гэр бүлийн Үндсэн хууль нь гэр бүлийн тань үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд гэр бүлийн тань дутагдалтай талуудыг тодорхойлж өгдөг. Энэ нь хил хязгаарыг тогтоож өгдөг бөгөөд, үндсэндээ гэр бүлийн гишүүдэд, "Хил хязгаараас гадуурх зүйлс танд таалагдахгүй байх болно. Хил хязгаар дотроо байх нь илүү зугаатай байх болно." хэмээн хэлдэг.
Гэр бүлийн Үндсэн хууль тань гэр бүлийн өвөрмөц нөхцөл байдалд тохирсон байх ёстой бөгөөд энэ нь гэр бүлийн эрхэм зорилгоос эхэлвэл зохино. Энэ нь гэр бүл чинь хэн болохыг дэлхийд тодорхойлон хэлдэг зүйл мөн. Рамзи гэр бүлийн Үндсэн хуулин дээр бид Иошуа 24:15-г ашигладаг. Энэ нь бүхнийг маш тодорхой дүгнэн хэлсэн аж. Бид Их Эзэнд үйлчлэх болно. Би энэ талаар ямар нэгэн зүйл хийж чадах л бол энэ чиглэлд зүүг шилжүүлэхийн тулд хувь хүний болон ятгалгын хүчийг би ашиглах болно.
Та гэр бүлийнхээ Үндсэн хуулийг библийн үндэс суурин дээр бий болгож, өдөр бүр эдгээр үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэр бүлээ удирдан чиглүүлэх ёстой. Түүнчлэн та баримт бичгийг байнга хянаж, шинэчилж байхын тулд гэр бүлийн зөвлөлийг бий болгох хэрэгтэй бөгөөд та нар хил хязгаарыг давж гарсан төөрсөн хүүд зориулсан сэргэлтийн замыг үүндээ оруулах ёстой.
Хэрвээ та гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж эхлээгүй байгаа бол, гэр бүлийнхээ үндсэн хууль гэж юу байхыг тодорхойлж, ирээдүйд өвийг босгон барихуйцаар үүнийгээ үүсгээрэй.
Гэр бүлийнхээ Үндсэн хуулийг боловсруулах талаар илүү мэдээлэл авахыг та хүсч байна уу? Өвийн аян нь өвөө хамгаалах, гэр бүлийнхээ ирээдүйг хамгаалахын тулд библийн үндэс суурийг бий болгох процессын туршид тантай хамт алхах болно. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacy-д зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Санхүүгийн замаа олох

Хамтдаа байвал хамаагүй дээр

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье

Хааны сүр жавхлан

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
