Өвийн аянЗагвар
Хуучин хувцаснууд
Бага байхад өвөө маань манайхтай ойрхон амьдардаг байсан болохоор би түүнтэй дотно болсон. Гэвч үнэн хэрэгтээ би их сургуульд орсныхоо дараа л түүнийг үнэхээр мэддэг болсон, учир нь тэрээр сургуультай маань маш орйхон амьдардаг байв.
Би завсарлагаанаар эсвэл хуваарь таарвал өдрийн хоол идэхээр түүний гэрт очдог байснаа санаж байна. Эцсийн эцэст, үнэгүй гэрийн хоол нь коллежийн оюутнуудад үнэхээр чухал шүү! Тэрбээр өөрөө улаан лооль тарьдаг байсан бөгөөд бид үүнийг хиамтай талхан дээр тавьдаг байлаа. Энэ нь тухайн үедээ л хамгийн сайхан хоол байсан юм.
Гэхдээ хамгийн ихээр нандигнадаг дурсамжууд бол бидний хоёр зүгээр л хамтдаа сууж амьдралын тухай ярьдаг байсан тэр цаг үе юм. Тэрбээр гайхамшигтай өвөөгийн нүдээр бүхнийг харж, тэрээр надтай мэргэн ухаанаа хуваалцдаг байсан юм. Тэр надад маш их заадаг цэвэрхэн хүн байлаа.
Сургаалт үгс 19:14-д байр, хөрөнгө- мөн тэдгээрийг зөв зохистой авч явах мэргэн ухаан- бидэнд үеэс үед өвлөгддөг гэж үздэг. Би тэр эшлэлийг хараад би удам судраараа бахархах, өвөөдөө үнэхээр талархах сэтгэл төрдөг.
Хэрэв та мөнгийг хэрхэн захиран зарцуулах мэргэн ухааныг өвлүүлдэг өвөө, эмээ байсан бол яах уу? Хэрвээ та сая доллартай байгаад тэр мөнгийг Бурханы алдрын төлөө хэрхэн зарцуулахыг хүүхдүүддээ, ач зээ нартаа заадаг бол яах вэ? Би үүнийг нэр хүндтэй дуудлага гэж үзнэ. Би цэх сууж, өв залгамжлалыг босгох хариуцлагаа нэлээд нухацтай авч үзэх болно.
Харамсалтай нь олон гэр бүл асуудалтай тулахад бэлэн, гэр бүлийнхээ модыг өөрчлөхийн оронд хэрэглээ, хувиа хичээх уламжлалыг зүгээр л хойч үедээ тарааж байна. Гэхдээ энэ нь таны гэр бүлийн түүх байсан ч та тэрхүү хортой үлгэр жишээг эвдэх боломжтой. Та ирээдүйн хэдэн үедээ өөрчлөлтийг авч ирэх өвийг бүтээгдэж- бас үлдээх боломжтой.
Бурханы мөнгөтэй Бурханы арга замаар харьцахыг гэр бүлдээ заа. Зөвхөн өв хөрөнгөөс илүү давсан зүйлийг үлдээ. Энэ баялгийг Бурханы хаант улсын төлөө гэсэн сайн сайхны төлөө ашиглах мэргэн ухааныг тэдэнд өг.
Удаан хугацааны туршид байсаар байх өв залгамжлалыг бий болгох нь санамсаргүй байдлаар тохиолддоггүй. Та санаатайгаар үүнийг хийх хэрэгтэй бөгөөд энэ нь зөвхөн мөнгөөр хязгаарлагддаггүй. Таны итгэл, үнэ цэнэ удаан хугацааны уламжлалыг бий болгохын тулд хадгалагдах ёстой. Өвийн аян танд мөнгөө өсгөх, гэр бүлийнхээ ирээдүйг хамгаалах, ирээдүй хойч үедээ өв үлдээх библийн үндэс суурийг өгөх болно. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacy-д зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More