Өвийн аянЗагвар
Эцэг эхийн өв
Лук 9-р бүлэгт Есүс нэгэн хүнд "Намайг дага" гэж хэлдэг. Гэвч тэр хүн эхлээд явж эцгээ оршуулахыг минь зөвшөөрөөч гэхэд Есүс үгүй гэж хэлжээ.
Олон жилийн туршид би, Есүс яагаад ингэж хэлснийг ойлгоогүй явлаа. Эцсийн эцэст, тэр залуу аавынхаа оршуулганд очиход буруу нь юу байсан юм бэ? Би энэ түүхийн талаар маш олон сургаалийг сонссон бөгөөд би энэ талаарх олон тайлбар бүхий олон янзын санаануудыг уншсан. Санхүүгийн шинжээч Ларри Буркетт хамгийн сонирхолтой тайлбаруудын нэгийг өгсөн байдаг.
Буркетын бичсэнээр, та еврей хүмүүсийн хувьд мөнгө ба амьдрал хоорондоо маш хүчтэй холбоо хамааралтай болохыг ойлгох хүртэл Есүсийн үгсийг ойлгож чадахгүй. Тиймээс, "үхэх" гэсэн нь магадгүй түүний аав нь тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд ямар ч орлогогүй болсон байх магадлалтай. Тэр үед эцэг эх нь амьд байсан ч хамгийн том хүү нь тэр үүргийг гүйцэтгэх, гэр бүлийнхээ санхүүжилтийг авч явах үүрэгтэй байв.
Тиймээс тэр хүн эхлээд эцгээ оршуулах хэрэгтэй гэж хэлсэн нь, тэрээр "Хөгшин настай болсон эцэг, эхдээ анхаарал халамж үзүүлье, мөн өөрийнхөө өвийг аваад ирье. Дараа нь магадгүй хэдхэн жилийн дараа би ирж Таныг дагая." хэлж байсан байж болох юм.
Мэдээжийн хэрэг эрдэмтэд энэ нь ямар утгатай болохтой санаа нийлэхгүй байж болох ч би нэг л зүйлийг мэднэ: хэрэв би өөрийн хөрөнгийг нас барахаасаа олон жилийн өмнө хүүхдүүддээ үлдээхээ бас амьдралын минь алтан жилүүд тэдний мөнгө зохицуулах чадвараас хамаарч байгааг мэдэж байсан бол, тэднийгээ би санхүүгийн суутнууд болгох байсан!
Үнэндээ бид хүүхдүүддээ мөнгөний талаар ингэж л зааж сургах ёстой юм. Өөрийнхөө өвийг хамгаалах хамгийн шилдэг арга бол бага наснаас нь хүүхдүүддээ санхүүгийн мэргэн ухааныг өвлүүлж эхлэх явдал юм.
Дэд хууль 6-р бүлэгт, Мосе Израилийн ард түмэнд Бурханы үнэнийг хүүхдүүддээ өглөө, үд дунд, үдэш-гэх мэтээр боломж гарах бүрт суулгадаг байхыг уриалав. Эцэг эхчүүд бол мөнгийг оролцуулан амьдралын бүхий л хэсэгт хүүхдийнхээ анхан шатны зөвлөгчид нь болохыг Мосе ойлгосон.
Энэ бол өнөөдөр ч үнэн хэвээр байна. Тиймээс хүүхдүүддээ-та үүнээс л хамааралтай байгаа мэтээр Бурханы арга замаар мөнгийг зохицуулдаг байхыг сурга.
Хүүхдүүддээ мөнгөний талаар сургахад хэзээ ч эртдэхгүй. Хойч үеийн өөрчлөлт бол өсвөр насныханд амьдрал, мөнгөний талаар хүчтэй библийн үндэс суурийг бий болгоход зориулагдсан Библийн иж бүрдэл судлал юм. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/gcруу зочилно уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More