Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 26 дахь өдөр

Үе дамжих өв

Таны өтөл насандаа үлдээх өв нь ямар нэгэн материаллаг зүйлсийн талаарх асуудал биш. Тэдгээр нь өөртөө ашигтай байлгахын тулд эд хөрөнгө хураах эсвэл таны хүүхдүүд хэзээ ч ажил хийх шаардлагагүй болохын тулд эд хөрөнгө хураахыг хэлдэггүй. Харин тэдгээр нь тогтвортой, насан туршийн үйл явц бөгөөд Бурханы арга замаар мөнгийг захиран зарцуулахыг хүүхдүүддээ заах тухай асуудал юм. Учир нь энэ бол танай гэр бүлийн дуудлага байх учиртай.

Үүнээс илүү чухал нь, Бурханы ажилд зориулан эд баялгийг хойч үедээ дамжуулах нь библийн дагуух ойлголт юм. Бурханы алдрын төлөө эд баялаг хураан, эзэмшиж буй гэр бүлийн хэд хэдэн жишээг бид Библи дээрээс харах боломжтой.

Жишээ нь, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүн болох Давидын тухай Библид өгүүлдэг. Түүний туйлын нэг хүсэл бол Иерусалим хотод Бурханд зориулан сүм барих байлаа. Гэвч Эзэн түүний оронд хүү Соломоноор нь бариулахаар шийддэг.

Тэр үед Давид юу хийсэн бэ? Шастирын дээд 29-р бүлэгт тэрээр өөрийн эд хөрөнгө-асар их баялгийг сүм барих ажилд зориулан-Соломонд үлдээсэн тухай гардаг. Нэгэн эдийн засагч Давидын үлдээсэн өв өнөөдрийнхөөр 21 тэрбум доллартай тэнцэхүйц байсан гэж тооцоолжээ.

Заримдаа бид Давидыг босоо ятга тоглодог хоньчин эсвэл дүүгүүртэй залуу дайчин байсан мэт төсөөлдөг. Гэхдээ Давид тэрбумтан хаан байсан юм шүү! Тэр бол өнөөгийн Билл Гейтс эсвэл Уоррен Баффет байсан. Мөн тэрээр өөрийн эд хөрөнгийг дэлхийг Бурхан руу хандуулахуйц сүм бариулахад зориулан хүүдээ үлдээсэн билээ!

Ийм л зарчмаар бид ажиллах ёстой. Гэр бүлүүдийг одоо ч, ирээдүйд ч Бурханы алдрын төлөө мөнгөө захиран зарцуулахад "Үе дамжих өв" дуудаж байна. Хариуцлага өрхийн тэргүүн нас барснаар ганц үеэр дуусахгүй; энэ нь дараагийн үед бас үргэлжилдэг.

Энэ нь үеэс үед Бурханы хаанчлалыг тэлэхүйц—арай өөр түвшний үүрэг хариуцлагыг шаарддаг юм. Гэр бүлдээ үе дамжих өвийг хэрхэн дамжуулах талаар төлөвлөж эхлээрэй. Мөн гэр бүлийн гишүүдээ ч энэхүү шилжилтэд бэлдэх хэрэгтэй. Хэрэв та өтөл насанд хураасан өвтэй байхыг хүсч байгаа бол энэ нь таны хүлээх үүргийн нэг болохыг одооноос ухамсарлаарай.

Үе дамжих өвийг бүтээхэд төлөвлөгөө ба бэлтгэл шаардлагатай. "Өвийн аян" танд хөрөнгө оруулалт, үндсэн үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэр бүлээ хамгаалах тухай илүү ойлголтыг өгөөд зогсохгүй үе дамжих хөрөнгө, жинхэнэ өглөгч байдлыг бүтээх түлхүүрийг олоход тань тусална. Илүү дэлгэрэнгүйг,daveramsey.com/legacy-с үзнэ үү.

Ѳдѳр 25Ѳдѳр 27

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна