Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 29 дахь өдөр

Урамтайгаар өгөх

Мөнгөтэй байхад хийж болох хамгийн зугаатай ажил бол бусдад өгөх гэдэгт би итгэдэг. Та өөртөө эсвэл гэрийнхэндээ зориулж эд зүйлс худалдан авч болно. Энэ бол сайн зүйл. Гэхдээ өгөхийн хамгийн гайхамшигтай нь хэн нэгэний хэрэгцээнд зориулан өгөх юм. Энэ бол агуу өглөг! Заримдаа би хэн нь илүүгээр ерөөгдөж байгаа бол гэж гайхдаг, би юу эсвэл бэлэг авсан хүн үү.

Тэр нь ихэвчлэн би байдаг!

Паул Коринт хотын итгэгчидэд хандаж та нар өглөг өгөхдөө хүнд дарамттайгаар эсвэл албадлагаар хэзээч бүү өг гэж айлдсан. Энэ үг биднийг доош татах бус харин ч дээш өргөх ёстой. Бид урамтайгаар өгдөг нэгэн байхаар дуудагдсан! Энэ хандлага Бурханыг баярлуулдаг. Тэр Өөрөө өглөгч Нэгэн бөгөөд бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн.

Грек хэл дээрх Шинэ гэрээнд гардаг "урамтайгаар" гэдэг үг нь Англи хэл дээр "баяртайгаар" гэсэн утгатай. Тэгэхээр бид “Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” гэж ойлгож болох нь. Ням гарагийн өглөө сүмдээ өргөлийн уут дамжуулах үеийг төсөөлөөд үз. Хүн бүр инээд, баяр хөөрөө барьж ядан өргөл өргөж байна гээд бод!

Бодоход инээдтэй ч энэ бол бид өгөхдөө ямар байхад дуудагдсан талаарх тодорхой дүрслэл билээ. Энэ бол зүгээр нэг эелдэг инээмсэглэл эсвэл жаахан мушилзах тухай асуудал биш юм. Хэрэв ямар нэг хөгжилтэй зүйл болвол бүр нэг цаанаасаа инээд баясал төрдөг. Энэ нь хөлийн хурууны үзүүрээс эхлээд бүх биеэр тархдаг. Энэ нь өгөөмөр өглөгөөс ирэх нэг төрлийн хурдасгуур юм.

Эсрэгээрээ мөнгөө чанга гэгч нь атгасаар байгаа нэгэн нь бүтээлч байдлын доод цэгтээ хүрсэн байдаг. Тэдний бүх эрч хүч материаллаг зүйлсээ хамгаалахад зарцуулагддаг учир амьдралын урам зориггүй болж орхидог. Гэхдээ өгөөмөр байдал үүнээс таныг чөлөөлөх болно. Ингэснээр бурханлаг хүсэл эрмэлзэл тань дүрэлзэж, өөрийн нөөц бололцоонд бүрэн хүрэх боломжийг танд олгодог юм.

Өгөх тал дээр таны хандлага ямар байгааг дүгнээд үз. Баяр хөөртэйгөөр өгдөг нэгэн болгож өгөхийг Бурханаас гуйн залбир. Эцэстээ, урамтайгаар өгөх нь "Өвийн аян"-ы нэг хөдөлгүүр юм. Бусад бүх зүйлс бүтэлгүйтсэн ч өгөөмөр байдал хэзээд ялдаг. Өгөөмөр байхыг сонгосноор та хэзээ ч алдахгүй.

Хэрэв та үнэхээр өгөхөд бэлэн болсон бол бүрэн дүүрнээр өгөх тэр мэдрэмжийг олж авахын тулд урьдаас төлөвлөх, бодох шаардлагатай хэдэн зүйлс бий. "Өвийн аян" таныг өгөх чухал шалгуурууд болон өгөөмөр амьдралд тустай шалгарсан төлөвлөгөөгөөр аялуулах болно. Илүү дэлгэрэнгүйг daveramsey.com/legacy-с үзнэ үү.

Бичээс

Ѳдѳр 28Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна