Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 1 дахь өдөр

Өвийн аян

Олон жилийн өмнө би өөрийн гэх бүх зүйлсээ алдсан. 26 насандаа би 4 сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй байсан хэдий ч эзэнт гүрэн минь өр болон буруу шийдвэрүүд дээр суурилсан байсан юм. Банкууд зээлээ нэхэж эхлэхэд бүх зүйл сүйрэв. 30 насандаа би дампуурлаа.

Би өгсөх замдаа Бурхан дээр ирсэн. Гэхдээ би Түүнийг уруудах замдаа хамгийн ихээр таньж мэдсэн юм! Би Түүнийг улам илүү таньж мэдэхийн хэрээр мөнгөний талаарх Библи дээрх зарим үндсэн зарчмуудыг олж харж эхэлсэн. Би өр зээл тавихгүй байх, төсвийн дагуу амьдрах, орлогоосоо бага зарлагаар амьдрах, хэрхэн мөнгөө хадгалах болон хөрөнгө оруулах талаар суралцсан. Энэ нь намайг донсолгов. Түүнийг "Сэрээч! Та буруу замаар явж байна!" гэхийг нь би бараг сонсож чадахаар байлаа.

Би сэрэхийн хамт надад өсөлт хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би эд баялагийн төлөвшсөн үзэл баримтлалыг, Бурханы эзэмшил, Түүний алдрын төлөө Түүний нөөц баялгыг удирдах миний үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрдөг Библийн үзэл баримтлалыг өөртөө хөгжүүлэх ёстой болов.

Номлогчийн үгс 5:19 дээрх Соломоны хэтийн төлөв ч бас энэ байв. Эд баялаг бол Бурханаас өгсөн бэлэг боловч Тэрээр ямар нэгэн зорилгод зориулан үүнийг бидэнд өгдөг. Тэрбээр бидэнд ханган өгсөн зүйлсийг Өөрийнх нь хаант улсыг байгуулж, Түүнд хэдэн арван жилийн турш алдрыг авч ирэхүйц өвийг бий болгоход ашиглахыг биднээс хүсч байдаг.

Дараагийн 30 хоногт ийм төрлийн өвийг бий болгох гэдэг нь ямар утга учиртай болохыг илүү гүн гүнзгий ухаж судлах болно. Та эд баялагийн талаар Библи дээр юу гэж хэлсэн байдаг, эд баялагт таныг болон танай гэр бүлийг хянах боломжийг хэрхэн олгохгүй байх талаар суралцах болно. Та хөршүүддээ болон дэлхийн өнцөг булан бүрт өөрчлөлт хийхэд ашиглах үедээ Бурханы бэлгийг хэрхэн таалан хүртэхийг сурах болно.

Энэ бол аян юм гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бурханлаг өвийг босгон байгуулах нь цаг хугацаа, хүчин чармайлтыг шаарддаг. Энэ нь сахилга бат, золиосыг шаарддаг. Энэ бол амаргүй аян.

Гэхдээ энэ бол үнэхээр үнэ цэнэтэй аян юм.

Мөнгө ба эд баялагийн талаар Библи дээр юу гэж хэлсэн байдгыг гүнзгийрүүлэн судлахыг та хүсч байна уу? Өвийн аян бол цоо шинэ, библи дээр үндэслэсэн хичээл бөгөөд, яг одоо урьдаас төлөвлөсөн амьдралаар хэрхэн амьдрах ерөнхий бүтэц сууриар таныг хангах ба тэгснээр гэр бүлийнхээ ирээдүйг баталгаажуулахуйц өвийг үлдээх, дэлхий дээр урт удаан хугацаанд үр нөлөө үзүүлэх боломжийг танд олгох болно. Илүү ихийг сурч мэдэхийн тулд daveramsey.com/legacy д зочилно уу.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү