Өвийн аянЗагвар
![The Legacy Journey](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F818%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Зөвлөгөө өгөх аюулгүй байдал
Олон жилийн өмнө байшин зарж эхлэх үедээ надад их том асуудал байгааг би ухаарсан юм. Итгэх хэцүүг мэдэж байна л даа, гэхдээ би хэтэрхий их ярьдаг байсан. Би үйлчлүүлэгчдийг онцлогууд, гэрээнүүд, хөршүүдийн талаарх тоо баримтууд болон бүх төрлийн зүйлсийн талаарх нарийвчлан мэдээллээр булдаг байв. Би хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хэдий ч, зарах гэж байсныгаа болих тохиолдол олон гардаг байсан.
Яваандаа, би бусдыг хэрхэн сонсоход суралцсан. Түүнчлэн хэрхэн үйл явцыг ашиггүй үгсээр үерлүүлэх байдлаар түвэгтэй болгохоо зогсоохыг би сурсан.
Хөрөнгө оруулалт иймэрхүү байдалтай болох боломжтой. "Мэргэжилтнүүд" сонголтууд, арга замууд, стратегийн талаар ярьж эхлэх үед таны нүд бүрэлзэх болно. Үүний үр дүнд, та бууж өгдөг эсвэл зөвлөх өмнө чинь тавих нь хамаагүй түүнд гарын үсгээ зурдаг-аль нь ч ухаалаг үйлдэл биш юм.
Үнэнийг хэлэхэд, баялаг бүтээгч хүмүүсийн ихэнх нь аливааг гайхалтай энгийнээр хийдэг. Үнэндээ та ойлгохгүй зүйлдээ хэзээ ч хөрөнгө оруулалт хийх ёсгүй, өөр хэн нэгэнд тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээ худалдаж авахгүй байх ёстой.
Энд л Сургаалт үгс 11:14-дэх үнэнийг санхүүгийн төлөвлөлтөд ашиглах нь зөв юм. Мэргэн зөвлөгчид тантай хамт сууж, мэдэх ёстой зүйл, яагаад эдгээрийг мэдэх ёстой гэдгийг танд ойлгоход тусалдаг. Тэд хожим харамсахуйц шийдвэр гаргахаас зайлсхийхэд мөн танд тусалдаг.
Таныг дорд үзэх эсвэл юу ч мэдэхгүй мэт таныг харагдуулах хүмүүсийн талаар би ярьж байгаа юм биш. Таныг сүрдүүлэхийг хүсч байгаа хүний талаар би яриагүй. Ийм хүмүүс хаа сайгүй байдаг бөгөөд тэд таниас хоёрхон үгийг л сонсох хэрэгтэй: "Та халагдсан!"
Харин үүний оронд багшийн зүрх сэтгэлтэй ухаалаг зөвлөгч танд хэрэгтэй. Санхүүгийн зөвлөх нь танай багийн маш чухал гишүүн бөгөөд бүх зүйлийг тайлбарлаж, боломжит хамгийн сайн шийдвэр гаргахад таныг чиглүүлэх тийм хүнийг ол.
Таны өв залгамжлалын талаар яригдаж байна. Таныг зөв зам дээр байлгах зөвлөгчдөд найд.
Багшийн зүрх сэтгэлтэй хэн нэгэнээс хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөө авахыг хүсч байвал бидний Орон нутгийн дэмжигчдийн нэгэнд хандаарай. Эдгээр нь хөрөнгө оруулалтын ирээдүйгээ төлөвлөхөд танд тусалж чадах таны хотын мэргэжилтнүүд юм. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/elpруу зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![The Legacy Journey](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F818%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Санхүүгийн замаа олох](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1028%2F320x180.jpg&w=640&q=75)
Санхүүгийн замаа олох
![Хамтдаа байвал хамаагүй дээр](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1650%2F320x180.jpg&w=640&q=75)
Хамтдаа байвал хамаагүй дээр
![Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11397%2F320x180.jpg&w=640&q=75)
Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд
![Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1321%2F320x180.jpg&w=640&q=75)
Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье
![Хааны сүр жавхлан](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F3490%2F320x180.jpg&w=640&q=75)
Хааны сүр жавхлан
![Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1041%2F320x180.jpg&w=640&q=75)
Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал
![Цаг хугацаагаа Бурханд зориулах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1355%2F320x180.jpg&w=640&q=75)
Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
![Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1032%2F320x180.jpg&w=640&q=75)
Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй
![Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1286%2F320x180.jpg&w=640&q=75)
Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)