Өвийн аянЗагвар
Сэтгэл хангалуун байдал нь идэвхгүй байдал биш
Аливаа зүйлд сэтгэл хангалуун байдаг хүн хамгийн шилдэг бүхнийг эзэмжсэн байдаггүй, гэхдээ тэд үргэлж ямар ч зүйлсээс сайныг нь олж авч чаддаг. Энэ нь тэд үргэлж идэвхтэй-үргэлж зорилгынхоо төлөө урагшилж байдаг гэсэн үг.
Зарим хүмүүс, сэтгэл хангалуун хүмүүс, ялангуяа сэтгэл хангалуун Христэд итгэгчид, бүхэл өдрийн турш юу ч хийлгүй зүгээр л сууж, залбирах хэрэгтэй гэж боддог. Тэд сэтгэл хангалуун итгэгч бол зүгээр л нэг сүнслэг далайн залхаг эсвэл ямар ч харилцаа үгүй бас ямар ч маргаан үүсгэдэггүй хий хоосон зүйл гэдэгт итгэдэг байж магадгүй юм. Гэвч эдгээрийн нэг нь ч үнэн биш.
Нотлох баримт хэрэгтэй юу? Элч Паулыг аваад үзье. Хэрэв та Бичээсийг өмнө нь уншсан бол Паул нэг л хурдыг мэддэг хүн байсан гэдгийг мэднэ. Есүстэй танилцахаасаа өмнө ч мөн Есүстэй танилцсаныхаа дараа ч тэрээр түргэн шаламгай нэгэн байв. Тэр хэзээ ч дөрөөнөөс хөлөө салгаагүй. Өөрчлөгдсөн цорын ганц зүйл бол чиглэл байв!
Филиппой хотынхонд хандан бичсэн захидалдаа Паул үргэлжлүүлэн хийх маш их зүйл байна гэж хэлжээ. Тэрбээр Бурхан өөрт нь зориулсан үйлчлэлийг бэлтгэсэн байсныг тэр ойлгож байсан учраас буцаж явах ямар ч бодолгүй байжээ. Үүний үр дүнд тэрээр үргэлж ирээдүй рүү тэмүүлж, Христтэй улам илүү адилхан болох зорилго руу чиглэсээр байв.
Энэ нь танд далайн залхагшиг сонсогдож байна уу? Надад ч бас тэгж сонсогдохгүй л байна!
Гэвч тэр сэтгэл хангалуун байв. Тэр сэтгэл ханамж нь хүсэл эрмэлзэл эсвэл эрч хүч дутагдсаных биш гэдгийг нотолсон бөгөөд энэ нь идэвхигүй байдалтай ямар ч холбоогүй юм. Гэхдээ энэ нь биднээс материаллаг эд зүйлсээ-тэр ч байтугай зорилго, хүсэл эрмэлзлээ зөв ойлгохыг биднээс шаарддаг.
Идэвхигүй байдлыг сэтгэл хангалуун байдалтай андуурч болохгүй. Бурханы таны амьдралд зориулсан зорилгод хүрэхийн төлөө үргэлж урагш тэмүүл, үүний төлөө бүх зүрх сэтгэлээрээ хичээн зүтгэ. Түүний төлөвлөгөөг дагаж, Түүний үйлчлэлийг биелүүлэхийн төлөө хичээ. Энэ бол Өвийн аяны арга зам юм.
Өвийн аян болон жинхэнэ сэтгэл ханамжтай байдлын түлхүүрүүдийн талаар илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacyд зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More