Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 17 дахь өдөр

Ажил бол сайн зүйл

Миний эмээ ингэж хэлдэг байсан, "Мөнгөгүй болох үедээ очих гайхалтай газар бол: ажил хийх! Энэ бол гарцаагүй амжилтад хүргэх мөнгө олох арга ухаан юм! "

Өнөөдөр бид эмээгийн мэргэн ухааныг сонсоод ёжтойгоор инээж болох юм, гэхдээ Өвийн аянд ажлын талаар зөв ойлголттой байх нь таны амжилтанд хүрэх амин чухал зүйл мөн. Харамсалтай нь бидний соёл даяар тэрхүү ойлголт огт ойлгоогүй байна. Олон хүн, тэр дундаа чуулганы зарим хүмүүс- ажлыг ивээл гэхээсээ илүү хараал гэж үздэг. Тэд энэ бол Адам, Ева хоёрын гэм нүглийн хариуд Бурханы гаргаж ирсэн зүйл гэж боддог, тиймээс энэ нь сайн зүйл биш.

Гэхдээ энэ бол Бичээс дээрх түүхийн бүрэн дүр зураг биш юм. Хэрэв та анхааралтай харах юм бол, ертөнцөд гэм нүгэл нэвтрэн ирэхээс өмнө Бурхан хүн төрөлхтөнд хийх ажил өгсөн болохыг харж болно. Эхлэл 2:15-д, Бурхан Адамыг түүхэн дэх хамгийн анхны хөрөнгө удирдагчаар тавьсан. Их Эзэн энэ гайхамшигт цэцэрлэгийг бүтээсэн бөгөөд Адамд үүнийг арчлан сахиулах үүргийг хүлээлгэсэн юм.

Товчхондоо, Бурхан Адамыг ажилд тавьсан- шийтгэх буюу хараал болгохын тулд биш, харин ажил нь сайн зүйл байсан (одоо ч байсаар байгаа) учраас юм!

Огт утга учиргүй мэт ажил хийхээр дор зүйл байхгүй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Үүнийг А-Ж-И-Л гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таны хамаг эрч хүчийг юу ч үлдээлгүй сорон авдаг. Хэрэв тэд ажилдаа дургүй болж эхэлвэл энэ нь дараагийн адал явдал руу шилжихийг хэлж буй Бурханы арга зам байж болох юм гэж би багийнхаа гишүүдэд үргэлж хэлдэг. Би тэдэнд уурлахгүй, гэхдээ зөвхөн цалин авахын тулд тэд зүгээр л ажилласан дүр эсгэх нь тэдэнд эсвэл надад шударга биш юм.

Бурхан таныг ажиллуулахаар бүтээсэн. Тэр таныг хүсэл эрмэлзэлээ дагаж, хийдэг зүйлээрээ дэлхийд өөрчлөлт гаргахын тулд бүтээсэн юм. Таны хувьд утга учир бүхий сэтгэл ханамжийг ажилаас олж авдаг байхаар Тэр таныг бүтээсэн. Хэрэв та ажлын талаар хэзээ ч ингэж бодож байгаагүй бол хараагаа өөрчил. Танд өгсөн ажлын төлөө Бурханд таларх, Түүний алдрын төлөө үргэлж хамгийн сайнаараа хий.

Соёл юу гэх нь хамаагүй, ажил бол сайн зүйл! Мөрөөдлийн ажлаараа дамжуулан дэлхийг өөрчлөх нь Өвийн аяны зүрхний цохилтыг дэмждэг.

Утга учир бүхий ажил руу хөтлөх аянаа эхлэхэд бэлэн байна уу? Өвийн аян нь зорилготой амьдрах, авъяас чадвараа төгс эзэмших, өгөөмөр амьдралаар амьдрах зэргийг заадаг. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacyд зочилно уу.

Бичээс

Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү