Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 19 дахь өдөр

Төмөр төмрөө ирлэдэг

Хүн бүрийн амьдралд Паул, Тимот, Барнаб хэрэгтэй гэж би боддог. Бидэнтэй өөрсдийнхөө мэргэн ухааныг хуваалцах зөвлөгч бидэнд хэрэгтэй. Бид өөрсдөө залуу хүмүүст зааж, тэднийг хөтлөх хэрэгтэй. Мөн биднийг ямар ч сонголт хийсэн нөхцөлгүйгээр хайрладаг тэдгээр сонголтуудын маань төлөө хариуцлага тооцдог үе тэнгийнхэн бидэнд хэрэгтэй болно.

Миний амьдралд, "Бүргэд" групп гэж нэрлэгддэг 12 хүн байдаг. Бид Лхагва гараг бүр өглөөний 7 цагт манай оффист сүүлийн 14 жилийн турш уулзаж байна! Танд би нэг зүйлийг хэлье: Тэдний нэг нь надад ямар нэг юм хэлэх юм бол миний эхнэр надад ямар нэг зүйл хэлж байгаатай бараг л адилхан. Эдгээр залуус миний амьдралд болон сүнслэг алхаанд минь хэр их чухал болох нь үүнээс харагдана.

Тэд өөрсдийгөө Бурханаар дуудагдсан гэж бодсоны үндсэн дээр надад юуг хийх эсвэл хийхгүй байх хэрэгтэйг хэлдэг алс холын дуу хоолойг би маш их сонсдог, харин би тэдэнд ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэд намайг тийм ч сайн мэдэхгүй, надтай хуваалцсан амьдралын туршлага тэдэнд огт байхгүй. Тэдний санаа нь сайхан байж болох ч миний амьдралд ингэж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тэд олж аваагүй байдаг.

Гэвч Бүргэд Групп дэх эрчүүд бол арай өөр. Тэд миний амьдралд 10 гаруй жилийн турш хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд би ч мөн адил тэдний амьдралд хөрөнгө оруулалт хийсэн. Бид хамтдаа маш их зүйлийг давж гарцгаасан тул бие биедээ үнэнийг хэлэх эрхийг бид олж авцгаасан.

Сургаалт үгс 27:17-д төмөр төмрийг ирлэдэгтэй иймэрхүү төрлийн харилцааг харьцуулсан байдаг. Эрт дээр үед хүмүүс хоёр ирийг хооронд нь үрэх байдлаар хутга юмуу сэлэмээ ирлэдэг байжээ. Хариуцлага тооцох байдал нь хувийн харилцаанд үүнтэй адил үүргийг гүйцэтгэдэг.

Хэрэв Бурхан энэ үүргийг биелүүлэхийн тулд хүмүүсийг амьдралд тань хараахан байрлуулаагүй байгаа бол зөвхөн үүнийг л хийлгэхээр Түүнээс гуйн залбирч эхлээрэй. Өөрийнхөө бүргэдийг хайж ол мөн төмрөө ирлэ. Энэ үйл явц үргэлж тийм таатай байдаггүй байж болох юм. Үнэндээ энэ нь заримдаа нилээд зовиур шаналгаатай үйл явц байх боломжтой. Гэхдээ энэ нь түр зуурын таагүй байдлыг туулах нь дараа нь том шагналыг танд авч ирэх болно, учир нь энэ нь бидний амьдралд болон үр хүүхдүүддээ үлдээх бидний өвд маш том өөрчлөлтийг авч ирдэг юм.

Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү