Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 18 дахь өдөр

Таны бүх зүрх сэтгэл



Бизнес сэтгэгч Саймон Синекийн хэлсэн үгс мэргэжлийн талаарх үзэл бодолд минь гүнзгий нөлөө үзүүлэхүйц яриаг би нэг удаа сонссон. Синек, хүмүүс болон бизнес эрхлэгчид өөрсдийн зорилгыг ойлгосон үедээ амжилтанд хүрдэг гэж хэлсэн. Юуг, хэрхэн хийх вэ гэдгийг ухаж төнхөж давсан тэдгээр хүмүүс яагаад гэдэгт хүрч чаддаг-эндээс л та өөрчлөлтийг олж чадна.



Жишээ болгон, Синек Самуэль Пиерпойнт Лэнглиг авч үзжээ. 1900-аад оны эхээр Холбооны засгийн газар анхны онгоц бүтээлгэхээр Лэнглид $50.000-ийг өгсөн. Түүнд хамгийн шилдэг мэргэжилтнүүд, материалуудтай байлаа. Тэр ч байтугай түүний бүх алхамыг дагадаг сонин ч хүртэл түүнд байсан. Гэвч эцэст нь, тэр амжилтанд хүрч чадаагүй.



Яагаад? Түүнд хүсэл тэмүүлэл байгаагүй. Илүү агуу дуудлагын мэдрэмж түүнд байгаагүй. Энэ бол зөвхөн түүний ажил-нэр алдар, хөрөнгө мөнгөтэй болох боломж нь байсан юм.



Харин Орвилл болон Вилбүр Врайтын хувьд мөнгө, дэмжлэг маш бага байсан. Тэд дээд боловсролгүй хүмүүс байсан бөгөөд, унадаг дугуй засварын цехэд сурсан зүйл дээрээ л тэд тулгуурлаж байв. Өдөр бүр ямар нэгэн эвдрэл гарах болно. Өдөр бүр тэд эвдрэлийг засч, дахин оролдож үздэг байлаа. Тэд бууж өгөхөөс татгалзсан, тиймээс ч тэдний нөр их хөдөлмөр 1907 оны 12-р сард 120 тохой газрыг 12 секундын турш ниссэн нислэгээр бүрэн төлөгдсөн.



Лангли амжилтгүй болсон байхад Врайт ах дүү хоёр амжилтад хүрчээ. Яагаад? Тэдэнд хүсэл эрмэлзэл-агуу дуудлага байв. Тэд өөрсдөөсөө илүү том зүйл дээр ажиллаж байгаагаа мэдэж байсан.



Христэд итгэгчид бид агуу дуудлагын төлөө ажиллахаар дуудагдсан хүмүүс. Паул үүнийг Колоссай 3:23 дээр тодорхойлсон байдаг. Эцсийн эцэст, бид ямар ч хүний төлөө биш харин Бурханы төлөө ажилладаг. Энэ үнэн бидний ажилдаа хандах хандлагыг өөрчлөх ёстой.



Врайт ах дүү хоёр шиг Өвийн аяныг хийх явцад янз бүрийн сорилтуудтай та тулгарах болно. Тэмцэлгүйгээр хэзээ ч бүү бууж өг! Ямар ч зүйлийг хийсэн, өөртөө байгаа бүхий л эрч хүч, хүсэл тэмүүлэлтэйгээр түүнийгээ хий. Хэрэв та үүнийг хийж чадвал зорилгоо олох бөгөөд, энэ дэлхий дээрх удирдлагатаа таалагдах болно.



Илүү чухалаар, та тэнгэрлэг Эцэгтээ инээмсэглэлийг авч ирэх болно.



Илүү урам зориг хэрэгтэй байна уу? Өвийн аян нь зорилготойгоор амьдрах, авъяас чадвараа хөгжүүлэх, өгөөмөр амьдралаар амьдрах зэргийг хамардаг. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacy-д зочилно уу.

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна