Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 23 дахь өдөр

Гэрлэлтийн өв

Хэрэв та гэрлэсэн бол дараах зүйлийг ойлгох хэрэгтэй: Баялгийн бий болгох нь багийн спорт юм. Та болон эхнэр юмуу нөхөр тань санаатайгаар хамтран ажиллахгүйгээр утга учиртай арга замаар баялагийг бүтээж чадахгүй. Та хоёр мөр зэрэгцэн хамтдаа зогсож, гэрлэсэн хосуудын хувьд Бурханы хувь тавилангаар амьдардаг байх ёстой.

Энэ бол маш чухал, яагаад гэвэл хосууд Бурханы нөөцийг захиран зарцуулахын тулд хамтдаа ажиллах үед бие биенийхээ сэдэлтэд итгэхэд амархан байдаг. Та, "Бурхан бидэнд юу гэж хэлж байна вэ?" гэж асуудаг үедээ "Би үүнийг хүртэх зохистой" эсвэл "Би эрхээ эдлэхийг хүсч байна" гэх зэрэг зүйлд арай бага төвлөрөх магадлалтай. Багаар баялгыг бүтээх нь харилцааны язгуур эрх ашгийг хамгаалдаг.

Шархадсан гэрлэлтийг мөнгөөр эдгээж чадахгүй учраас энэ нь бас чухал юм. Хэт олон хүмүүс мөнгө бүх асуудлыг нь шийддэг гэж боддог ч энэ нь үнэн биш. Мөнгө нь бид хэн бэ гэдгийг, бидний амьдралд юу болж байгааг зүгээр л томруулдаг. Хэрэв таны гэрлэлт шархалсан бол илүү их мөнгө улам илүү хохирол учруулж-эцсийн эцэст гамшигт хүргэх болно. Тиймээс сугалааны ялагчдын дундах гэр бүл цуцлалт нь улсын дундажаас харахад дөрөв дахин их байдаг. Харилцаа улам бүр хөндийрч улмаар харилцаа маш хурдан нуран унахад хүрдэг.

Та болон таны хань ижил бодол санаатай байсаар байх нэг арга бол бусдад өөрийнхөө амьдралд ярих боломжийг олгодог байх мөн. Үүнийг ингэж бодоорой: Та нар нөхөрлөдөг хүмүүстэйгээ адилхан болж эхэлдэг. Бид хүүхдүүддээ энэ талаар сэрэмжлүүлдэг, гэхдээ энэ нь гэрлэлтийн хувьд ч мөн адилхан.

Сургаалт үгс 13:20 дээр Соломон мэргэнийг дагавал мэргэн бичсэн байдаг. Үүний эсрэгээр, мулгуутай нөхөрлөвөл асуудал л үүсэн гарах болно. Нөхөр, эхнэр болохынхоо хувьд та бурханлаг мэргэн ухаанаа тантай хуваалцах ухаалаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

Гэрлэлт, баялгийг бүтээх хоёр нь хоёулаа багаар хамтран ажиллахыг шаарддаг. Хэрэв та өвийн аяндаа үр дүнтэй байхыг хүсч байгаа бол эхнэр, нөхөртэйгээ харилцах харилцаагаа хамгаалаарай. Мэргэнийг дага, гэр бүл чинь санхүүгийн-болон харилцааны-үр ашигийг хүртэх болно.

Хэрэв та болон таны хань мөнгөтэй харилцах тал дээр ижил бодол санаатай байж чадахгүй байгаа бол харилцан яриаг эхлүүлэхэд тань туслахыг бид хүсч байна. Санхүүгийн амар тайвны Их Сургууль нь хэдийгээр та хоёр-өр зээлгүй ч байсан бай хамаагүй мөнгөтэй холбоотой харилцаагаа бэхжүүлэхийг хүсч буй хосуудад яг тохирсон хичээл юм. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/fpu-д зочилно уу.

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү