Өвийн аянЗагвар

Гурван Линз
Олон жилийн турш, миний эхнэр, Шарон бид хоёрт огт мөнгөгүй байхаас мөнгө харьцах Бурханы арга замаас суралцах аяны талаарх асуултууд маш ихээр гарч ирсэн. Хүмүүс, "Эд баялагтаа өөрсдийгөө устгах боломжийг хэрхэн олгохгүй байх вэ?" эсвэл "Эд баялагт хүүхдүүдийг тань сүйтгэхгүй байх ямар боломжууд байдаг вэ?" гэх мэт зүйлсийг асуудаг. Иймэрхүү асуултууд нь бодит асуултууд, учир нь эд баялаг гэр бүлүүдэд хохирол учруулахыг, аливаа хүнийг бүх төрлийн хэвийн бус зүйлсэд хөтөлдөг болохыг бид бүгдээрээ л үзсэн.
Өвөө хамгаалах нэг арга бол гурван линзээр эд баялаг, харилцаануудаа харах явдал юм.
Эхнийх нь Бурханы эзэмшил гэсэн линз юм. Бүх зүйл Бурханых (Дуулал 24:1), мөн Өвийн аянд амжилт гаргах нь бид Түүний нөөц баялагийг захиран зарцуулдаг болохоо санадаг байхыг хэлдэг. Нэг өдөр бид Түүний эд зүйлсийг хэрхэн захиран зарцуулсан талаар тайлангаа тавих болно, тиймээс бид санхүүгийнхээ хувьд ухаалаг байх ёстой.
Хоёр дахь нь томруулалтын линз. Эд баялаг нь таныг-илүү сайн эсвэл илүү муу нэгэн болгон томруулдаг. Хэрэв та жаахан мөнгөтэй байхдаа татганадаг бол илүү их мөнгөтэй болох үедээ та итгэхийн аргагүй татганах болно. Нөгөө талаас, хэрэв та өгөөмөр сэтгэлтэй хүн бол илүү их баялгийг бий болгох үедээ та жинхэнэ ивээгч нэгэн болох болно. Таны одоо хэн байгаа вэ гэдэг тань үржих болно.
Эцсийнх нь олон нийтийнх гэсэн линз юм. Бид тэнгэрт гарчихгүй байхад бидэнд тусламж хэрэгтэй байдаг бөгөөд бусадтай чанартай харилцаатай байх нь бидэнд мөнгөтэй холбоотой зөв шийдвэрүүдийг гаргахад тусалдаг. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл хөл толгойгүй мэт санагдах үед бат бөх холбоос биднийг ухаалаг хэвээр байлгадаг.
Израильчуудыг Амласан газар хүрч ирэхэд Мосе тэднийг шинэ гэртээ ухаалаг шийдвэр гаргахыг уриалав. Дэд хууль 30:19 дээр тэрбээр амийг сонгох нь ерөөл рүү хөтөлдөг гэж хэлжээ. Буруу шийдвэрүүд нь хараалд хүргэдэг.
Гурван линз нь илүү сайн шийдвэр гаргахад зориулж шүүлтүүрийг өгдөг ба тэдгээр нь адислалд хүрэх замыг тавьдаг. Амийг сонго. Эзэмшил, томруулалт, нийгэмшилээр Өвийнхөө аяны хил хязгаарыг тогтоолго.
Мөнгө ба эд баялагийн талаар Библи дээр юу хэлдэг талаар илүү гүнзгий шумбахыг хүсч байна уу? Өвийн аян нь Бурханы Үгэнд таныг гүн шумбуулж, эд баялаг, хувийн болон гэр бүлийн тань өвийн талаарх Түүний үзэл бодлыг илчилж, Түүний хаант улсыг дэлхий даяар өргөжүүлэхэд Тэрээр таныг хэрхэн ашиглахыг хүсч буйгаа илтгэн харуулах болно. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/legacyруу зочилно уу.
Энэ төлөвлөгөөний тухай

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Санхүүгийн замаа олох

Хамтдаа байвал хамаагүй дээр

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье

Хааны сүр жавхлан

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
