Өвийн аянЗагвар

Сайн сайхны төлөөх төлөвлөгөө
Хэрэв би танд хамгийн гол чухал санагддаг Бурханы зан чанарыг нэрлэ гэвэл жагсаалтыг маш хурдан гаргаж чадна гэж би бодож байна. Та магадгүй хайр, нигүүлсэл, өршөөл, итгэлтэй байдал, бүтээлч байдал зэргийг үүндээ жагсаах байх-таны зөв! Бурхан эдгээр бүх гайхамшигт чанаруудыг болон үүнээс ч илүү олон чанаруудыг илтгэн харуулдаг.
Гэхдээ би танаас нэг зүйлийг асуух ёстой: "төлөвлөх" нь таны жагсаалтын хаана орох вэ? Хэдийгээр орчлон ертөнцийг бүтээсэн, энэ бүхнийг хөдөлгөсөөр байгаа Бурханы талаар бид энд ярьж байгаа ч энэ нь жагсаалтын дээгүүр орохгүй л боловуу гэж би бодож байна. Бурханд тодорхой төлөвлөгөөтэй байсан. Үнэндээ Бурхан бүхнийг төлөвлөдөг гэж би боддог!
Бурханд үнэхээр хайртай зүйлсийн маань нэг нь энэ юм, учир нь би өөрөө төлөвлөх дуртай хүн. Би гэнэтийн зүйлсэд тийм ч их дуртай биш. Аль алхам нь хамгийн броломжит үр дүнд хүргэхийг би мэдэхийг хүсдэг. Багийн гишүүддээ зорилгоо тодорхойл, тэдгээр зорилгодоо тэд хэрхэн хүрэхийг тодорхойл гэж би уриалдаг.
Би төрөхөөсөө л ийм байсан. Энэ бол Бурханы дүр төрхийг өөрийнхөө амьдралд тусгадаг нэг арга зам маань юм.
Бурхан Өөрийнхөө хүмүүст зориулсан төлөвлөгөөтэй болохоо сануулахын тулд эш үзүүлэгч Иеремиаг ашиглажээ. Тэдний гэм нүглээсээ болж боолчлолд орсон боловч Бурхан тэднийг мартсангүй. Тэдэнд зориулсан төлөвлөгөө Түүнд байв-энэ нь тэднийг ивээх төлөвлөгөө, ирээдүй ба найдварыг өгөх төлөвлөгөө байв.
Бурханд таны сайн сайхны төлөөх төлөвлөгөө бас бий. Тэрээр амьдралын янз бүрийн үе шатанд тантай хамт алхаж, таны төсөөлдгөөс хамаагүй дээр амьдрал руу хөтлөхийг хүсдэг.
Заримдаа бидний хамгийн болгоомжтой төлөвлөгөө ч хүртэл нуран унадаг хэдий ч Бурханы төлөвлөгөө бүр амжилтад хүрдэг. Та Өвийн аянаар аялах замдаа Бурханы танд зориулсан төлөвлөгөөг эрж хай. Тэр танд найдвар өгөхийг, ирээдүйг тань боломжит хамгийн сайн сайхнаар байлгахыг хүсдэг.
Урьдчилан төлөвлөх дээр хүн бүрт бага зэрэг тусламж хэрэгтэй болдог. Өвийн аян нь гэр бүлийнхээ ирээдүйг баталгаажуулах түлхүүрүүдийг танд зааж өгөх болно. Илүү ихийг мэдэхийн тулд, daveramsey.com/legacyд зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Санхүүгийн замаа олох

Хамтдаа байвал хамаагүй дээр

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье

Хааны сүр жавхлан

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
