Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 15 дахь өдөр

Бүх зүйл сэтгэл хангалуун байх

Мөнгөний хувьд бидэнд байгаа зүйлээ харахуйц гурван төрлийн линз байдаг. Тэдгээрийн хоёр нь эрүүл бус- түүгээр ч зогсохгүй хор уршигтай. Гурав дахь нь Бурханы бидэнд өгсөн зүйлсийг харах зөв хандлагыг илэрхийлдэг.

Бид баялгаа харахын тулд сонгох боломжтой нэг арга зам бол надад байгаа бүх зүйлийг би л өөрөө олж авсан гэж хэлэх бардам сүнс байдаг. Миний хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд л энэ бүхэн надад боломжтой боллоо. Би энэ асуудалтай үнэхээр их тэмцэлдсэн, учир нь хүнд хэцүү ажил хөдөлмөр, өөрөө өөрөөсөө хамааралтай байхыг би өндөрөөр үнэлдэг боловч бардамналын сүнс нь Бурханы Сүнстэй ямар ч холбоогүй юм.

Бид мөн баялгийг сул дорой байдлын сүнсээр харах боломжтой. Энэ сүнс надад байгаа бүх юм муу ёрынх, учир нь энэ нь муу ёрын сүнснээс ирдэг гэж хэлдэг. Энэ нь гэм буруу, ичгүүрээр хооллодог бөгөөд чуулган дотор ч- амьдарч буй орчинд маань хаа сайгүй дүүрэн тархсан. Гэхдээ сул дорой байдлын сүнс нөөц баялагийн маань талаар өөр буруу ойлголтыг түгээдэг.

Эрүүл, Библийн дагуух үзэл баримтлал нь талархлын сүнс юм. Энэ сүнс бидэнд байгаа бүх зүйл Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр үүнийг Түүний алдрын төлөө ашиглахыг биднээс хүсдэг. Талархалтай байдал нь намайг гэр бүлийн модоо өөрчлөх, энэ дэлхийд өөрчлөлтийг хийхэд хүргэдэг.

Паул талархлын сүнсийг ойлгосон нэгэн байсан гэж би боддог. Үнэн хэрэгтээ тэрээр бүх нөхцөл байдалд сэтгэл хангалуун байхын тулд үүнийг өсгөсөн гэдэгт итгэдэг. Филиппой 4:11 дээр тэрээр нөхцөл байдлаасаа үл хамааран хэрхэн сэтгэл хангалуун байхыг сурсан гэжээ. Энэ нь үнэхээр сайхан сонсогддог ч тэрээр эдгээр үгсийг шоронд байхдаа бичсэн нь Паулын хувьд онол төдий биш байсныг бидэнд сануулдаг. Тэр үүнийхээ дагуу амьдарсан.

Бүх зүйлд сэтгэл хангалуун байх нь амаргүй, гэхдээ талархлын сүнсийг хүлээн авах нь таны амьдралд томоохон өөрчлөлтийг авч ирэх боломжтой. Хэрэв та сүүлийн үед байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа бол та талархаж байна уу гэдгээ шалгаарай. Энэ хоёр бие биенээсээ харилцан хамааралтай оршдог учир нь Өвийн аян нь сэтгэл хангалуун байдалд хүрэх аян юм.

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү