Өвийн аянЗагвар

Эд баялагаа олох нь
Түүн дотор амжилтад хүрэх болно хэмээн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх тэнцвэртэй амьдралын гайхалтай зүйрлэлийг Рабби Даниел Лапин хэлжээ. Амралтын өдрүүдийн орой бүр хэрхэн Еврей гэр бүл Хабдалаг ирж буй долоо хоногт бэлтгэх арга зам болгон үйлддэг байсныг тэрээр тайлбарлав.
Энэхүү зан үйлийн үеэр гэр бүлийн гишүүн дарсыг таваг дээрх аяганд хийдэг. Дарс аяганаас хальж улмаар тавагыг дүүргэх болно. Үүний утга бол би амьдрал, гэр бүлээ харж хандахын хажуугаар (аягыг дүүргэх) бас бусдыг ивээхийн тулд хальсан байхад анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг.
Бид аливааг ийнхүү хийх ёстой. Өөр юунаас ч илүүтэйгээр бид гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахын тулд дуудагдсан болохыг Библид тодорхой тайлбарласан (1 Тимот 5: 8). Гэхдээ бид бусдад үйлчлэх арга замуудад ч мөн адил мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ хандлагыг хадгалсаар байх л юм бол бидэнд өгөгдсөн зүйлсдээ сэтгэл хангалуун байсан хэвээр байх нь төдий чинээ хялбар болдог.
Ариун эсвэл ариун бус гэсэн мөнгөний хэмжээ байдаггүй учраас аягаа дүүргэх-эд хөрөнгийг босгох, сайхан зүйлстэй байх нь буруу зүйл биш. Гэхдээ би өөрийнхөө аягыг дүүргэхийн тулд юу хийх талаар залбираарай гэж би бусдад үргэлж зөвлөдөг. Таны аяга бол усан сан биш, хэдий ч энэ нь бас хуруувч биш. Дахин хэлэхэд тэнцвэртэй хараа танд хэрэгтэй.
Хэрэв та нөөцөө өөртөө л зориулдаг бол зүрх сэтгэл тань өөр дээрээ л төвлөрсөн болж хувирах болно. Хэрэв та зөвхөн эд зүйлс хураах дээр анхаарлаа төвлөрүүлэн, хэзээ ч бусдад өгдөггүй эсвэл гэр бүлдээ зориулан зарцуулдаггүй бол та харамч нэгэн болж хувирах болно. Та сэдэлтээ шалгах зайлшгүй шаардлагатай.
Лук 12:34 дахь Есүсийн хэлсэн санаа энэ байв. Мөнгөнд төлөвшсөн байдлаар хэрхэн хандах талаар ярихдаа, зүрх сэтгэл маань эд хөрөнгийг дагадаг учраас бид эд хөрөнгө маань хаана байгаад болгоомжтой хандах ёстой гэж Тэр хэлсэн.
Хабдалагаар дамжуулан бусдад зориулан халихуйц зарим зүйлийг төлөвлөхийг өөртөө сануул. Зүрх сэтгэл, эд хөрөнгөө тэнцвэртэйгээр хадгалсан өгөөмөр Нэгэн болохынх нь хувьд Бурхны зан чанарыг тусган хар. Энэ нь сэтгэл ханамжийг бий болгодог бөгөөд энэ нь Өвийн аянаар таныг амжилттайгаар удирдан дагуулах болно.
Жинхэнэ өгөөмөр байдал нь бидний амьдрал дахь Бурханы дуудлагыг тусган харуулдаг боловч бялхам дүүрнээр өгөх нь төлөвлөлт, тооцооллыг шаарддаг. Өвийн аян нь хамгийн чухал өгөх зүйлсийн хувь хэмжээ, өгөөмөр амьдралаар амьдрах арга замыг олох төгс төлөвлөгөөг танд өгөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг daveramsey.com/legacy-с үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Санхүүгийн замаа олох

Хамтдаа байвал хамаагүй дээр

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзье

Хааны сүр жавхлан

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
