Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 13 дахь өдөр

Сэтгэл ханамжгүй байдлын шинж тэмдгүүд

Бид түүхэн дэх хамгийн их борлуулалттай соёл иргэншилд амьдарч байна. Борлуулагчид бидний "хэрэгцээ шаардлагыг" онцлон тэмдэглэх, эдгээр хоосон зайг тэдний бүтээгдэхүүнээр дүүргэхэд биднийг итгүүлэхийг оролдох байдлаар биднийг тавгүй байдалд оруулахдаа мэргэшсэн хүмүүс болж хувирав.

Гэхдээ энэ бүх маркетингийн дуу чимээ нь бидний сэтгэл ханамжтай байдлыг хулгайлдаг бөгөөд сэтгэл ханамжгүй байдлаа бид дөрвөн аргаар харуулдаг. Нэгдүгээрт, бид баялагыг аль болох хурдан олж авахыг хичээдэг. Библи дээр баяжих гэж яарах нь асуудалд оруулах болно гэж бидэнд хэлсэн хэдий ч (Сургаалт үгс 28:20) зүрх сэтгэлийн гүндээ бид үргэлж хонжворт сугалаа хожиж эсвэл ямар ч ажил хийлгүйгээр жил бүр 200.000 долларыг олдог байхыг хүсдэг. Мэдээжийн хэрэг, энэ бол сайхан мөрөөдөл, гэхдээ үүний дагуу амьдралаа төлөвлөх нь сүнслэг байдлын хувьд эмтэрсэний шинж тэмдэг юм.

Мөн түүнчлэн бид үнэхээр мөнгөгүй мөртлөө чинээлэг харагдахыг хичээдэг. Эдгээрийн алийг нь ч төлөх чадваргүй мөртлөө бид том машин, тансаг амралт эсвэл том байшингийн талаар ярьдаг. Энэ нь зовлон зүдгүүр рүү хөтөлдөг ба Библи дээр Бурхан Өөрийнхөө ерөөлийг хэзээ ч зовлон зүдгүүрийн хамт өгдөггүй гэж хэлсэн (Сургаалт үгс 10:22).

Гуравдугаарт, бид аливаа эд зүйлсийг шунан хүсдэг. Гэвч бидэнд байхгүй зүйлсийн талаар санаа зовдог маань үнэхээр хачирхалтай. Энэ бол миний хувьд том асуудал, учир нь би эд зүйлстэй байхыг үнэхээр их хүсдэг. Үүнээсээ болж би ямар ч мөнгөгүй болж үзсэн, учир нь би эд зүйлсийг бурханаа болгон шүтсэн байсан. Еврей 13: 5 нь шунахайраас илүү сэтгэл хангалуун байхад биднийг сорьдог. Материализм илүү их хүсэл эрмэлзэлийг өдөөдөг. Сэтгэл хангалуун байдал нь энэ бүхэн Бурханых гэдгийг бидэнд сануулдаг бөгөөд байгаа зүйлдээ талархалтай байхад бидэнд тусалдаг.

Эцэст нь хэлэхэд, бид атаархал болон жөтөөрхөлд амьдралдаа гэтэн орж ирэх боломжийг олгох үед сэтгэл хангалуун байхаа больдог. Эдгээр нь үндсэндээ ижил зүйлс гэж би өмнө нь боддог байсан, гэхдээ тийм биш юм. Хэрэв би атаархсан бол чамд байгаа зүйлийг би олж авахыг хүсдэг. Хэрэв би жөтөөрхсөн бол танд байгаа зүйлийг би олж авч чадахгүйгээ мэдэж байгаа учраас таныг ч гэсэн тэр зүйлийг олж аваасай гэж хүсэхгүй байна. Тэд хоёулаа эрүүл бус бөгөөд тэд баяр баясгаланг маань хулгайлахын тулд хамтдаа бидэн рүү дайрдаг.

Амьдралаа шинжихэд зориулж цаг гарга. Амьдралдаа сэтгэл ханамжгүй байх эдгээр дөрвөн шинж тэмдгийн нэгийг (эсвэл бүгдийг) олж тогтоож чадах эсэхээ үз. Хэрэв олох юм бол арай дээр төлөвлөгөөг сонгоно уу. Бурхан та нарыг хэрхэн ерөөсөнд анхаарлаа төвлөрүүл, таны төлөө Түүний хийсэн зүйлсэд таларх.

Та сэтгэл ханамжтай байдлыг сонгох боломжтой шүү.

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү