Өвийн аянЗагвар
Агуу ашигийн хууль
Би 20 гаруй жилийн туршид санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна. Би бараг өдөр бүр гурван цагийн турш радиогоор Америк даяарх хүмүүстэй ярьдаг. Би сургалт семинарууд дээр ганцаарчилсан ярилцлага хийж, бичсэн номуудаараа дамжуулан бусад олон тооны хүмүүстэй холбоо тогтоожээ. Би эдгээрийн явцад маш их зүйлийг сурч мэдсэн.
Жишээ нь, хамгийн хүчирхэг санхүүгийн зарчмыг би олж нээсэн гэж боддог. Хэрэв та энэ зарчмыг зөв хэрэгжүүлэх юм бол энэ нь таныг өрнөөс гарахад туслан, хэрхэн цалингаасаа бага мөнгөөр амьдрахыг танд заадаг. Энэ нь хэмнэх, хөрөнгө оруулахад таныг сорьдог бөгөөд ингэснээр гэр бүлийнхээ модыг өөрчлөхүйц өв залгамжлалыг та бий болгох боломжтой. Энэ нь өгөөмөр байдлын талаарх үзэл бодлыг тань тэр чигээр нь өөрчилдөг бөгөөд Бурханы хаант улсад нөлөөлөхүйцээр таныг чөлөөлдөг.
Хэрэв та энэ зарчмыг зөвөөр эзэмшиж чадахгүй бол энэ нь эдгээр бүх талбаруудад сөрөг нөлөө үзүүлэх болно.
Амьдрал өөрчлөгдөхүйц тэрхүү санхүүгийн зарчим юу вэ? Сэтгэл хангалуун байдал.
1 Тимот 6:6-8-д, Паул өөрийн залуу найз Тимотод сэтгэл хангалуун байдал нь агуу ашиг олох гол түлхүүр гэдгийг хэлжээ. Яагаад? Учир нь сэтгэл хангалуун байдал нь эд баялгийг зөвөөр харсан хэвээр байхад танд тусалдаг. Энэ нь та энэ ертөнцөд төрөхдөө юу ч авч ирээгүй, мөн энэ ертөнцийг орхин явах үедээ юу ч авч явж чадахгүй гэдгийг танд сануулдаг. Тиймээс үндсэн хэрэгцээ тань хангагдсан л бол та сэтгэл хангалуун байх боломжтой.
Мэдээжийн хэрэг, бидний амьдарч буй материаллаг соёлд сэтгэл ханамжийн талаар ярих нь гадаад хэлээр ярихтай адил юм. Гэвч сэтгэл ханамж нь зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл болон илүү их эд зүйлстэй байх гэсэн шуналийг тэнцвэржүүлж байдаг. Энэ нь, "Би илүү сайжрахын тулд ажиллах болно, гэхдээ би үүнийг хийж байхдаа сэтгэл хангалуун байх болно" гэж хэлдэг. Тиймээс та амжилт ололтын горимд ажиллаж байхдаа жинхэнэ сэтгэл ханамжтай байх дадлага туршлагыг хийгээрэй. Юу хамгийн чухал болохыг зөвөөр хардаг бай мөн өөртөө байгаа бүхнийхээ төлөө, өөрийнхөө хэн болохын төлөө Бурханд талархдаг байгаарай.
"Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн." Энэ бол чинээлэг байдлын талаарх сургаал биш. Энэ бол үүрэг хариуцлагын талаарх сургаал юм.
Энэ бол Өвийн аяныг үргэлжлүүлэх явцдаа биднийг дагах ёстой зарчим юм. Сэтгэл хангалуун байдал болон мөнгөний талаарх библийн тогтолцоог хэрэгжүүлэх талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, daveramsey.com/legacyд зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More