Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 10 дахь өдөр

Яарч болохгүй

Би ёс суртахуунгүй зүйл хийснээсээ болж хохирол амсаагүй. Би хэнийг ч хуурч эсвэл хууль зөрчөөгүй. Би өрөн дээр бүх зүйлээ босгосон учраас бүх зүйлээ алдсан. Мөн эдүгээ би Бурханы Үгэнд мөнгөний талаар юу гэж хэлснийг олон жилийн турш судалсны үр дүнд, санхүүгийн талаарх боломжит бүх библийн зарчмуудыг би зөрчсөн гэдгээ ухаарсан.

Харин би та нарт хэлье. . . Би энэ алдааг дахин хэзээ ч давтахгүй!

Миний зөрчсөн гол зарчмуудын нэг нь Сургаалт үгс 28:20-с гаралтай. Итгэлтэй хүмүүс-цаг хугацааны явцад хэд хэдэн жижиг хожил дээр барьж босгохоос айдаггүй хүмүүс-ивээлээр дүүрэн байдаг. Үүний зэрэгцээ, баяжихын тулд яарах тэдгээр хүмүүс-санхүүгийн хувьд гэнэтийн их мөнгө олохын боломжийг хайгчид- өөрсөддөө болон эргэн тойрныхондоо хохирол учруулах болно.

Энэ нь надтай үнэхээр ойр байдлаар хэлэгдсэн: "Итгэлтэй хүнд ерөөл олшрох, Харин баяжих гэж яардаг хүн шийтгүүлэлгүй эс өнгөрөх." Би үүнээс оновтойгоор хэлж чадахгүй!

Санхүүгийн хувьд чамин сонголтууд эсвэл товчилсон замаар та хождоггүй. Тууштай байдал, тэсвэр тэвчээрээр ялдаг. Энэ бол маш энгийн-магадгүй уйтгартай ч байж болох юм. Гэхдээ хэдэн зуун баян чинээлэг хүмүүстэй ярилцсан харилцан яриа яарснаараа баян болж чаддаггүй гэдэгт намайг итгүүлж чадсан.

Өвийн аян нь "хурдан баяжих" талаар заадаггүй. Энэ нь "тууштай бас тэсвэр тэвчээртэй байдлын" талаар л заадаг юм. Энэ нь яст мэлхий, туулайн үлгэртэй адилхан. Удаан, тогтвортой хүч чармайлтыг мэргэн ухаантай хослуулвал амжилтанд хүрдэг. Тиймээс би удаан, тогтвортой байдалд сэтгэл хангалуун байхыг суралцсан. Эцсийн эцэст тэр номыг унших бүрт яст мэлхий л ялдаг.

Эд баялгийг болон өв залгамжлалыг бий болгоход та үүнийг л дагаж мөрдөх хэрэгтэй. Цаг хугацааг хамгийн сайн найзаа болго. Тогтвортой байх. Тэвчээртэй бай. Хэрэв та ингэж чадвал, эцэст нь ялах болно.

Урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, түүнийгээ дагаж мөрдсөн хэвээр байх нь та өөртөө болон гэр бүлдээ урт удаан хугацааны өвийг бий болгох гол түлхүүр мөн. Таны ирээдүйн хамгаалалтыг баталгаажуулах үе шатыг Өвийн аян танд заах болно. Дэлгэрэнгүйг daveramsey.com/legacyс үзнэ үү.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү